📅

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас ам асууя

🕔 2016/11/22 11:20

 

– Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд шууд сөрөг нөлөө үзүүлж буй төгрөгийн ханшийн уналтыг эрх баригчид зогсоож чадахгүй, улс орны зээлжих зэрэглэл улам доошилж байхад тэд яагаад дуугаа хураачихав аа. Уг нь бол яг одоо тэд л түргэн авч намынхаа 65-ыг бужигнуулж, элдэв арга, оновчтой гарц сэдэж суумаар-

Засгийн газар ОУВС-гийн зээлийн хөтөлбөрт хамрагдах, цаашлаад урд хөршөөс хөгжлийн зээл авах асуудлаар хэлэлцээ хийж буй энэ үед олон улсын Moody’s үнэлгээний төвөөс Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулан зарлалаа. Монголын зээлжих зэрэглэлийг В3 ангиллаас Caa1 ангилал руу буулгасан байна. Тус байгууллага Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг энэ сарын 16-ны өдөр хэлэлцэн, ийм шийдвэрт хүрчээ. Хэдийгээр Сангийн яам "Засгийн авч буй арга хэмжээ ОУВС, Дэлхийн банкны зөвлөгөөтэй нийцэж байна” гэсэн мэдэгдсэн ч энэ нь хэр хөрөнгө оруулагч, түншүүдэд хэр нөлөөлөх нь тодорхойгүй байна. Юутай ч УИХ-ын түвшинд зээлжих зэрэглэл буурсанд үнэлэлт өгөх, бодлого боловсруулах санаачилга хараахан харагдахгүй байна.
Уг нь өмнөх парламентын үед төгрөгийн ханш суларч буй талаар хамгийн их ундууцан олон нийтийн эрх ашгийн талд шүүмжлэл хэлж байсан улстөрчид бол Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нар. Төгрөгийн уналтаар АН-ын Засгийн газруудыг цогтой шүүмжлэлээр зад бөмбөгдөж байсан тэдний нэг нь өнөөдөр Төсвийн Байнгын хорооны дарга, нөгөө нь парламент дахь МАН-ын Бүлгийн дарга. Ноён ногооны ханш өнөөдөр 2420 төгрөгтэй тэнцэж, Монголбанкны зүгээс тасралтгүй интервенц хийгээд ч нэмэр алга байна.
Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд шууд сөрөг нөлөө үзүүлж буй төгрөгийн ханшийн уналтыг эрх баригчид зогсоож чадахгүй, улс орны зээлжих зэрэглэл улам доошилж байхад тэд яагаад дуугаа хураачихав аа. Уг нь бол яг одоо тэд л түргэн авч намынхаа 65-ыг бужигнуулж, элдэв арга, оновчтой гарц сэдэж суумаар.
Ардын намын бүлгийн даргын манлайлал ийнхүү үгүйлэгдэж байгаа үед намын нөхөд нь уул ус, гудамж талбайн нэрээр оролдож, баярт өдрүүдийн тоог нэмэхээс өөрцгүй сууцгаана. Нийслэлийн Иргэдийн хурлын зүгээс Чингисийн талбайн нэрийг сольсон, УИХ-ын олонхийн гишүүд Тусгаар тогтнолын өдрийг нөхөн сэргээж, тэмдэглэлт баярын өдөр болгох тогтоолын төсөл санаачлан батлуулсан. Засгийн газар ч яаж хоцрох вэ уул, усныхаа нэрээр оролдохоор шийдэж, эцэг өвгөдийн шүтээн байсаар ирсэн Бурхан Халдун ууландаа халдаж байна. Тодруулбал, "Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг Засгийн газар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон нь олон нийтийн шүүмжлэл, дургүйцлийг төрүүлж байна. Энэ тухай МУБИС-ийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатар "Түүхэн газар усны нэрийг дуртай хүн өөрчлөөд байдаг зүйл биш. Энд улс эх орны, тусгаар тогтнолын асуудал давхар яригдаж байдаг. Бурхан халдун гэдэг бол Хэнтий гэдэг том нурууны томоохон нэг оргилын нэр. Хэнтий уулын ноён оргил нь Асралт хайрхан. Түүний дараа Бурхан халдун гээд олон оргил байдаг. Гэтэл нэг оргилынх нь нэрээр Хэнтийн нурууг бүхэлд нь нэрлэх гээд байгаа учир шалтгааныг би ойлгохгүй байна. Сайд, дарга нар юу бодож байгаа юм мэдэхгүй. Дараа нь Хангайн нуруу, Алтайн нурууны нэрийг өөрчлөх үү. Дэлхийн газарзүйн түүхэнд Хэнтийн нуруу, Хангайн нуруу, Алтайн нуруу гээд ноён том уулуудын нэр болон бичигдсэн байдаг. Дэлхий нийтэд "Уучлаарай, Хэнтийн нурууг Бурхан халдун гэдэг болсон” гэж хэлэх юм уу. Саяхан Өндөрхаан хотын нэрийг Чингис хаан хот болголоо. Түүхийн шинжлэх ухаанд 30 гаруй жил ажилласан хүний хувьд үнэхээр зохисгүй үйлдэл гэж хэлмээр байна. Ямар шалтгаанаар өөрчилж байгаагаа ард түмэнд мэдээлэх ёстой. Би хувьдаа зайлшгүй өөрчлөх онцгой шалтгаан олж харахгүй байна” хэмээжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Чинзориг нар хаа байсан 2018 оноос хэрэгжих хуулийн төслөөр цас, зудаа яая гэж байгаа малчдаа тохуурхахаар зэхэж сууна. Тэр нь "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл”. МАН сонгуульд ялалт байгуулахдаа хөдөөгийн малчдад амласан амлалтаа биелүүлэхээр хуулийн төсөл бололгүй л яахав. Гэвч хуулийн төслийн наймдугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг "2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн зааж өгчээ. Хаа байсан хоёр жилийн дараа хэрэгжиж эхлэх хуулийн төсөл хэлэлцэхийн оронд өдөр хоногоох нэмэгдэж байгаа цас, хүйтрэл, цаг минутаар өссөөр тэнгэрт хадчихсан долларын ханшийг бууруулах алхмыг шат шатандаа зогсолтгүй, цуцалтгүй эрэн хайж ажиллах ёстойг хэн сануулах ёстой вэ? Хамгийн түрүүнд МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа.
Харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс л төгрөгийн ханшийн уналттай эвлэрэлтгүй тэмцэж байсан Д.Хаянхярваа нар өнөөдөр Бурхан Халдун уул, Тусгаар тогтнолын баяр, малчдын нийгмийн даатгал зэргээр парламентын олонхи оролдож, цаг нөгцөөж суугааг яагаад шүүмжилж, залруулахгүй байна вэ? Н.Алтанхуяг руу байсгээд чичилдэг байсан шигээ Монголбанк, Сангийн яамны удирдлагуудыг яагаад бодлого чиглэлээр хангахгүй юм гэхэд буруу зөвийн тухай шүүмжлэл огт унагахгүй байна вэ?!

Эх сурвалж:

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?