📅

“Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-г улсын хэмжээнд хийнэ

🕔 2016/11/15 14:50

“Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-г улсын хэмжээнд хийнэ

 

Үндэсний статистикийн хороо нь Эрүүл мэндийн яамтай хамтран "Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-г ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон даяар зохион явуулахаар болжээ. Дархан-Уул аймагт 4 сумын 188 өрх хамрагдах бөгөөд 3 судлаач буюу 3 баг ажиллах юм. Нэг баг судлаач, мэргэжлийн сувилагч, жолооч, хөтөч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажээ. Тэд өнөөдөр аймгийн Статистикийн хэлтсийн танхимд /2016.11.14/ онлайнаар сургалтанд хамрагдлаа. Тус судалгааны гол зорилго нь Үндэсний болон бүсийн түвшинд 6 сартайгаас 35 насны хүн амын дундах улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшинг тодорхойлоход оршиж байгаа ажээ.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?