📅

Аймгийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг хүргүүлж байна

🕔 2016/11/03 14:38

Аймгийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг хүргүүлж байна

 

Бог малын цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар албан даалгаврын дагуу аймгийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг нийт Дарханчууддаа хүргүүлж байна.

                                                                                                       Зөвлөмж

Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд бог малын цэцэг өвчин гарсантай холбогдуулан цэцэг өвчний талаар товч ойлголт болон анхаарвал зохих зарим зүйлүүдийг мэргэжил арга зүйн зөвлөмж болгон хүргүүлж байна.

Хонь, ямааны цэцэг өвчин нь өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсгэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Цэцгийн үүсгэгч нь бусад вирусыг бодвол гадаад орчин, малын бие махбод, түүхий эдэд удаан хугацаагаар идэвхээ хадгалдагаас гадна өвчилж эдгэрсэн малын үс ноосонд 2 сар хүртэл, гадаад орчинд 2-6 сар идэвхээ алдахгүй.

Халдвар тархах зам: Өвчтэй юмуу өвчилж эдгэрсэн мал халдварын эх уурхай болдог бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу нь гадаад орчныг бохирдуулна. Цэцэг өвчний үүсгэгчээр бохирлогдсон тэжээл ус бэлчээр, хэвтэр бууц, тоног хэрэгсэл, хүний хувцас, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүхий эдээр дамжин халдвар тархана. Тийм учраас өвчилсөн бог малд эмчилгээ хийдэггүй шууд нядлаж устгана. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх үзлэг тандалт хийхдээ доорх зөвлөмжүүдийг анхаарч ажиллахыг зөвлөж байна. Үүнд:

1.Мал бүхий айл өрх аж ахуйн нэгжийн судалгааг үндэслэн малын тоо, толгойг баг тус бүрээр нарийвчлан гаргах

2.Голомт бүхий бүс нутгаас маламьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, мах сүү, амьд мал амьтныг он дуустал оруулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах

3.Үзлэг тандалт хийх тухайн өрхөд малын шилжилт хөдөлгөөн байгаа эсэх ялангуяа /зүүн болон баруун аймаг, Сэлэнгэ аймаг /-ийн нутагт отор нүүдэл хийсэн эсэх, мал тууварлан ирсэн зэргийг тодруулах

4.Цэцэг өвчний талаар болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл ухуулгын ажлыг мал бүхий иргэд аж ахуйн нэгж байгууллагад хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилах

5.Халдварт өвчнөөс сэргийлэх, ариутгал, халдваргүйтэлийн бодис, халдвар хамгаалалын хувцасны зохих нөөцийг буй болгох

6.Сүүлийн 3-н сарын хугацаанд өөр аймаг сумын нутаг дэвсгэрээс шилжин ирсэн мал, амьтны шилжилт хөдөлгөөн байгаа эсэхт тандалт хийх, иргэдээс энэ талаар мэдээлэл цуглуулах

7.Тодорхой бус шалтгаанаар үхэж хорогдсон бог мал байгаа эсэхэд тандалт хийх, мэдээлэл цуглуулах

8.Голомт бүхий бүс нутгаас орж гарах гол замуудын хяналтын байнгын пост ажиллуулах

9.Хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол цэцэг, шүлхий өвчний голомт бүхий нутаг руу зорчихгүй байх, малын болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний арилжаа, наймаа, худалдан авалт хийхгүй байх

                                                                                                      Мал эмнэлэгийн хэлтэс

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?