📅

ЛеБрон Жеймс улирлыг трипл-даблаар эхлүүллээ

🕔 2016/11/02 15:51

 

NBA-ын шинэ улирал эхэлсэн бөгөөд нээлтийн тоглолт Клевлэнд Кавалерс, Нью-Иорк Никс багтай хийлээ. Тус тоглолтын өмнө өнгөрсөн жилийн аварга баг болох Клевлэнд Кавалерс аваргын бөгжөө гардан авчээ.

 

Тоглолын эхний  оноог Деррик Рөүз авсан ч эхний үеийг 10 онооны зөрүүгээр дуусгажээ. Гэвч дараагийн үед онооны зөрүүг гурав болгож ойртуулсан ч гуравдугаар үед Карри Ирвингийн гайхалтай тоглолтын ачаар 64-82 харьцаашаар Клевлэнд тэргүүлжээ. Шийдвэрлэх үед онооны зөрүү холдож 88-117 харьцаагаар өнгөрсөн жилийн аварга баг Клевлэнд Кававлерс улиралын эхний ялалтаа байгууллаа.

Тус тоглолтод Леброн Жеймс 19 оноо, 11 самбараас бөмбөг авч, 14 оновчтой дамжуулалтыг үзүүлж трибль дабль амжилт үзүүлжээ. Тэрбээр өөрийн замналынхаа 43 дахь трибль даблийг үзүүлж байгаа бөгөөд нээлтийн тоглолтод хамгийн сүүлд 2006 онд Жейсон Кидд энэ амжилтыг гүйцэтгэж байжээ. Мөн Кари Ирвинг 29, Кэвин Лов 23 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгжээ. Харин эсрэг багаас Кармело Энтони 19 оноо, Деррик Рөүз 17, Кристапс Порзингс 16 оноо, 7 самбараас бөмбөг авчээ.

Mminfo.mnскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?