📅

​Аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна

🕔 2016/11/01 17:26

​Аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна

 

Аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 28 хүртэлх хугацаанд нийт 330 гомдол мэдээлэл, дуудлага бүртгэгдэн шалгагдсанаас гэмт хэргийн шинжтэй гомдол 51, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол30, дуудлага мэдээлэл 249 байна. Дээрх хугацаанд эрүүгийн 44 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирсан 25 сая 982 мянган төгрөгний хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна. Цагдаагийн газрын саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн 129 иргэнийг саатуулах байрны заавар журмын дагуу хүлээн авч хяналт тавин ажилласан байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1286 тээврийн хэрэгслийг шалган 376 зөрчлийг илрүүлэн, зөрчилтэй 302 жолоочид бэлэн бус байдлаар 8 сая 730 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээг ногдуулж, зөрчилтэй 6 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 9-н жолоочийг илрүүлэн МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээг оногдуулсан байна. 

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?