📅

Сангийн сайд тэргүүтэй манай “томчууд” төвд ламд үзүүлж, Монголын ирээдүйг даатгасан гэв үү

🕔 2016/11/01 10:44

 

Дэлхий дахинд  эдийн засгийн хямрал нүүрлэж, үүнийг дагалдан манай улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн байдал хүндхэн байгаа билээ.  Дээр нь 2012-2016 онд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн Чингис, Самуурай бондын мөнгөнөөс Чингис бондын мөнгийг  2017 оны 1 сарын 1-ны өдрөөс эхлэн төлөх болсон нь одоогийн МАН-ын засгийн газарт хүнд ачаа болоод байгаа юм.

Нэгэнт улс орны төсөв, санхүүгийн бүрдэл дотоодын эх үүсвэрээр бүрдэх боломжгүй болсон нь тодорхой тул  Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөнгөний эрэлд гарсан байна. Тодруулбал,  манай улсад зээл олгох улс орныг "даллан дуудах” их аянд гарсан гэсэн үг.

Энэ аяны "хүрээнд” саяхан манай төрийн томчууд урд хөрш БНХАУ-д айлчилсан. Сангийн сайд тэргүүтэй манай  томчууд урд хөршийн холбогдох дарга нартай хэлэлцээрийн ширээний хойно сууж, зээл тусламж авах тухай асуудлыг ярьснаас гадна улс орныхоо  хөгжил, эдийн засгийг дээшлүүлэхийн төлөө  байж болох бүхий л арга хэмжээг авсан бололтой юм. Учир юу гэвэл Сангийн сайд тэргүүтэй манай томчууд Хятад дах мэргэн түргэн, хардаг мэддэг гэдгээрээ алдартай төвд ламд өглөг барьц барин мэргэлүүлж, улс орныхоо ирээдүйг даатгаж, үзүүлж харуулсан гэнэ. Түүгээр зогсохгүй Сангийн сайд хувиараа Өмнөговь аймаг дах Тосон бумбын нурууг хэрхэн ашиглахаа өнөөх төвд ламаасаа асуусан гэх яриа чих дэлслээ.

Улс эх орон, ард түмнийхээ төлөө байж болох бүхий л аргыг хэрэглэж байгааг нь бодохоор Засгийн газрын зарим гишүүд, нэр алдартай  улс төрчдийг сайшаамаар санагдах боловч, мэргэч төлгөчөөр улс орны ирээдүйг зуруулж, тэдэнд итгэж найдаж байгааг нь бодохоор дургүйцэл төрж байгаагаа нуух юун.

Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн хөгжлийн сайд нь өөрөө бөө зайран нэгэн  байсан бол МАН-ын засгийн газрын Сангийн сайд нь лам хуврагт гүнээ итгэдэг нэгэн бололтой.14875250_1188659704556311_1051078446_n

Зөнч мэргэн, үздэг хардаг,  аргалж түргэлдэг хүнд үзүүллээ гээд Монголын ирээдүйн хөгжлийг хурдасгаж, төсөв санхүүгийн хүндрэлийг даван туулдаг бол юутай амар вэ Сангийн сайдаа…

Удахгүй төвд ламд манай улс төрчдөөс  хэн хэн мэргэлүүлсэн тухай мэдээллийг уншигчиддаа хүргэх болно.

Ц.Мөнх

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?