📅

Тогтолцооны “далий”

🕔 2016/11/01 10:25

Улс төр бол оновчтой байхын онол гэдэг. Энэ нь улс төрийн нам төрийн эрх барих нэг инстүүц болж явдаг манай улсад ус агаар мэт чухалД тавигдана. Сонгуультай жилийн 4 улирлаа дүгнэн харахад бүх зүйлийн байр солигдож, 100 хувь улстөржиж галзуурлын байдалтай өнгөрүүлсэн  мэт. Саяхан нэг нам тарианд ороод муужирсан мэт дүр зураг бууна.

 

 

 

Товч хэлэхэд засгийн эрхийг авмагцаа өөрсдөө босьё гэж зоригтой дуугарсан шинэ Засгийн дуу хоолой "хэн эдийн засгийг татаж унагаасан билээ” гэсэн ард түмний ууртай асуулттай тулгараад бүдгэрлээ.  Хэмнэлтийн бараг бүх гаргалгаа нь шүүмжлэлд хэрчүүлж, Их хурал дээр ч унасан.  

 

Ингээд "яаж босох вэ” гэдэг асуулт бүдгэрч хэн биднийг татаж босгох билээ гэсэн өнөөх л явцгүй асуултаа тавьж, үүнийхээ хариултыг сурцтай хэлж байгаа. Зээлийг зээлээр төлж, эхлэх гарц дээр Засгийн газар бараг тогтоод байгаа. Өөр гарц байхгүй. "Стэнбай” авчих юм бол ОУВС-ийн хатуу гарт орно. Гэхдээ энэ нь улстөрчдөд сурсан замаараа юмаа гулгуулахад халтай л болохоос төсөвт бол ээлтэй шахуу. Төсвөө хэлэлцэх, батлах 14 хоногийн тоолуур өнөөдрөөс гүйж эхэлсэн.

 

Харин манай парламент Эрдэнэт дээр эргэцсээр 10 сарыг ардаа хийсэн. Ингээд төсөв мөнгөнөөс ч чухал асуудлын жагсаалтад уул уурхай, орд газрын асуудал дахин тэргүүлж манай хэд бүлэг тал болж мэтгэлцсээр суудаг. Тэгээд цагийг нь тулгаж хам хум төсөв баталдаг "сайхан” уламжлалыг энэ парламент өвлөн авч магадгүй харагдаад байгааг сануулмаар. 

 

2017 оны дүр зургаа гаргаж төсөв мөнгөө хэлэлцэх 14 хоног эхэллээ. Олон ч олигархууд  төрүүлсэн манай төсөв одоо ямар засгийн гарт очсоноо энэ хэлэлцүүлгээр харуулах юм. Зарлага талаа зоригтоо хасаж төсвийн сахилга батыг тогтоох эр зориг энэ засагт байвч өнөөх тогтолцооны "далий” нь нөлөөлөөд хөдөлгөхгүй байх шинжтэй.

 

Эрхэм түшээд намын менежментээр бүгд ардаа амлалттай, санхүүжилттэй гарч ирсэн байхад төсвийг өндөг шиг цэвэр баланстай батална гэж тунхаглаж, түүнд нь итэж суугаа манай энэ улс төр үнэхээр оновчгүй харагдаж байгаа.

 

Төсөв мөнгөө баталж  ялсан жилийн "ёолкоо” сайхан хийчихээд он гармагц суурь шинэчлэлдээ орж шилэн талаа баталгаажуулсан, хариуцлага сахилга тогтоосон хуулийн төслүүдээ урагш татан хэлэлцэх. Цаашлаад салбар нэгж бүрт сүлжээлсэн байгаа төрийн албаны гуншинтай төсвийн хулгайч нарынхаа хумсыг тайрах ажлыг эхлүүлнэ гэж найдья.  

 

Энэ намар улс төрийн тогоогоо Эрдэнэтийн 49 хувиар халааж өглөө. Энэ сүр зар ихтэй хэлэлцүүлгийн ард нэг дүр зураг тодорхой харагдсан. Адгаад байх ч хэрэггүй мэт.  49 хувь эзэмшсэн тал тодорхой хугацаанд өөрийн хувийг гуравдагч этгээдэд худалдахгүй байх хатуу заалт гэрээнд суулгажээ. Тэгэхээр Их хурал энэ асуудлыг яг одоо "янзалж” тавих гээд адгаад байгааг гайхмаар. Төсөв мөнгө тулгарсан асуудлуудаа нэг тийш тулхтай хэлэлцээд дараа нь Эрдэнэтийг аажуу тайван нягталж болмоор. Гэтэл Эрдэнэтийг хэлэлцэнэ, шалгана гэсэн титэм уриатай бүтэн нэг сарыг Их хурал үдлээ.

 

 "Улс төр бол оновчтой байхын онол” гэдэг дээрх ишлэлээ төгсгөлд дахин хэлье.        

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/475258.htm

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?