📅

Дархан-Уул, Дорноговийн Засаг дарга нарын хадгаламж нийлээд тэрбум төгрөгт хүрнэ

🕔 2016/10/28 09:34

Дархан-Уул, Дорноговийн Засаг дарга нарын хадгаламж нийлээд тэрбум төгрөгт хүрнэ

 

Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд мэдээлсэн.Эдгээрээс Аймгуудын засаг дарга нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг багцлан хүргэж байна.


21 аймгийн засаг дарга нарын нийт орлого /мян.төг/    

1.    Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан 7500.0
2.    Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан 72000.0
3.    Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал 18532.0
4.    Булган аймгийн засаг дарга З.Батзориг 12715.2
5.    Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм 9293.6
6.    Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь 37420.0
7.   Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат 18784.7.40
8.    Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин 192821.0
9.    Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн 15785.4
10.    Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ 29000.0
11.    Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан 432563.6
12.    Орхон аймгийн засаг дарга Д.Батлут 8580.0
13.    Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд 23031.1
14.    Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар 3600.0
15.    Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр 6000.0
16.    Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал 14400.0
17.    Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан 27121.7
18.    Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог 22308.0
19.    Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд 32428.0
20.    Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба 2400.0
21.    Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил 57000.0

Мал, аж ахуйгаар тэргүүлэгчид

Жилийн жилд аймгийн засаг дарга нар олон тооны малтай гэж мэдүүлдэг. Тэгвэл энэ жилийн тухайд хамгийн их малтай Засаг даргаар Говьсүмбэр аймгийн Г.Батсуурь тодорч байна. Тэрбээр 341 ямаа, 301 хонь, 16 тэмээ, 128 адуу, 33 үхэр, нийт 819 малтай гэж мэдүүлжээ. Түүний араас малынхаа тоогоор 756 малтай Хэнтийн Засаг дарга Н.Ганбямба орж байна. Тэрбээр 48 адуу, 89 үхэр, 520 хонь, 99 ямаатай юм байна. Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр 28 адуу, 469 хонь, 125 адуутай, нийт 622 малтайгаар гуравт бичигдэж байна. Дөрөвт Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал 45 адуу, 117 ямаа, 321 хонь, 18 үхэр, нийт 501 малтай гэж бичүүлснээр жагсаж байна.Харин Увсын Засаг дарга Д.Батсайхан хамгийн цөөн буюу 180 тооны адуутай гэж мэдүүлжээ.

Засаг дарга нарын олонх нь хувийн компанитай 

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин "Бэл капитал" ХХК-ийн 50, "Сайхан улаан оргил" ХХК-ийн 49, "Бурхант тал" ХХК-ийн 50 хувийг, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр "Амэ трэйд" ХХК-ийн 16.67, "Аргил сувд" ХХК-ийн 33.3, "Аядекс" ХХК-ийн25 хувийг,Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба "Жонон даатгал" хоршооны 51, "Жонон холдинг" ХХК-ийн 100 , Санхүү бизнесийн "Жонон" дээд сургуулийн 100 хувийг, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан "Тулпар" ХК-ийн 75, "Жарменке" ХХК-ийн 100, "Нур" ХХК 100 хувийг эзэмшдэг ажээ. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Увс гурил" ХК 60, "Алтан дуулга" ХК-ийн 35 хувь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь "Боргил" ХХК 45,"ОССО" ХХК-ийн 45 хувь, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд "Лидер кашимер" ХХК-ийн 100, "Лидер комплексконнект" ХХК-ийн 90 хувийг эзэмшдэг юм байна. Түүнчлэн Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал "Их богд" ХХК-ийн 72, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан "Ар булган тээл" ХХК 50, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат "Шарын гол" ХК-ийн20 000 ширхэг хувьцаатай юм байна.

Дархан-Уул, Дорноговийн Засаг дарга нарын хадгаламж нийлээд тэрбум төгрөгт хүрнэ

Аймгийн Засаг дарга нарын дийлэнх нь хувьдаа тодорхой хэмжээний мөнгөн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Тэгвэл тэднийг 421 067 200 төгрөгийн хадгаламжтайгаар Дорноговийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүлж байна. Харин Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 419 490 620 төгрөгийн хадгаламжтайгаар удаалж байгаа юм. Энэ хоёр даргын хадгаламжийг нийлүүлэхэд тэрбум төгрөгт хүрнэ. Тэдний араас Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан 225 сая, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд 150 сая, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хадгаламждаа 41 сая төгрөгтэй гэж мэдүүлснээр бичигдэж байна. 
Б.Сансар
olloo.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?