📅

АЙМГИЙН ИТХ-ЫН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОГТООВ

🕔 2016/10/24 12:12

 

Өнөөдөр /2016.10.21/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 4 дүгээр Хуралдааны товыг зарлалаа. Хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 5-нд 12:00 цагт хуралдах бөгөөд аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн дүнгийн тухай, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх юм. 

Тэргүүлэгчдийн хурлаар "Үндсэн хөрөнгө орон нутгийн өмчид бүртгэж авах тухай” асуудлыг хэлэлцэв.Тодруулбал Ширээ нуруунд байрладаг ”Гасан хүүхэд” ХХК-ийн цэцэрлэгийн зориулалтаар баригдсан 38,500 сая төгрөгийн өртөг бүхий барилга байгууламж, эд хогшилыг Дархан сумын XIII цэцэрлэгийн балансд буюу орон нутгийн өмчид бүртгэж авахаар боллоо. Тус байгууламж нь 50-80 хүүхэд хүлээн авах багтаамжтай бөгөөд сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ажээ.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?