📅

Улсын хэмжээнд 10 аймаг, нэг дүүргийн сонгуулийн ИРЦ БҮРДЖЭЭ

🕔 2016/10/20 13:01

Улсын хэмжээнд 10 аймаг, нэг дүүргийн сонгуулийн ИРЦ БҮРДЖЭЭ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос

сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын ирцийн талаар мэдээлэл хийлээ.

17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц орон нутгийн хэмжээнд 49,1, дүүргийн хэмжээнд 30,9, улсын хэмжээнд 40,9 хувьтай байгаа бөгөөд 10 аймаг, нэг дүүргийн сонгуулийн ирц бүрдсэн байна.
 

Орон нутагт:

Аймаг Хувь
1 Архангай 55,3
2 Баян-Өлгий 56,9
3 Баянхонгор 54,5
4 Булган 48
5 Говь-Алтай 56,2
6 Говьсүмбэр 46,6
7 Дорноговь 45,3
8 Дорнод 44
9 Дундговь 46,3
10 Завхан 62,3
11 Өвөрхангай 50,9
12 Өмнөговь 48,7
13 Сүхбаатар 61,4
14 Сэлэнгэ 45,5
15 Төв 50,4
16 Увс 56,6
17 Ховд 57,1
18 Хөвсгөл 44,2
19 Хэнтий 49,9
20 Дархан-Уул 32,8
21 Орхон 31,6

Нийслэлийн хэмжээнд:

Дүүрэг Хувь
1 Багануур 34,6
2 Багахангай 54,5
3 Баянгол 32,9
4 Баянзүрх 29
5 Налайх 38,2
6 Сонгинохайрхан 27,9
7 Сүхбаатар 34,4
8 Хан-Уул 34,2
9 Чингэлтэй 28,6

Орон нутгийн хэмжээнд Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн ирц 50-иас дээш хувьтай буюу сонгуулийн ирц бүрдсэн байна.Монгол Улсын хэмжээнд 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 40,9 хувьд хүрсэн байна.

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цаг хүртэл ургэлжлэх тул сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Г.ЦЭНД-АЮУШ, IKON.MN
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?