📅

Хонгорыг “хордуулсан” Д.Хаянхярваа түмнийг төлөөлөх “ариун явдалтан” мөн үү

🕔 2016/10/18 14:52

 

-Д.Хаянхярваа мэтээр тулгуураа хийсэн Монгол төрийн өнөөгийн төрх-

Монгол Улсыг "МАНАН” хэмээх бүлэглэл удирдаад 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд баян хоосны ялгаа хоёр туйлдаа хүрч, нэг хэсэг нь оффшорт сая сая ам.доллар мартсан шигээ малийж байхад нөгөө хэсэг нь талхаа таллаж аваад, хоногийн хоолоо арай ядан залгуулан амьдарч байна.

Ийм хүнд үед ч ард түмэн өөрийнхөө итгэлийг зөв хүндээ өгч, өөрсдийнхөө төлөө ажиллуулах ариун явдалтай 76 хүнээ сонгож чадахгүй л байна. Улс орны өнцөг булан бүрээс ажил үйлс, амьдралын туршлагаараа манлайлсан 76 хүн сонгох атал "нүгэлт 76”-г сонгосоор өдийг хүрлээ. "60 чавганц уралдвал нэг нь түрүүлдэг”-ийн адилаар эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан, төсвийн мөнгөөр тансагласан нөхдүүд дотроос бид бүхэн сонголтоо хийсээр иржээ. Ийм л 76 "резитив”-ээр Монголын төр тулгуур баганаа хийж, арай ядан оршин тогтнож байна.

Дарханд "эзэн” суусан Д.Хаянхярваа гэж хэн бэ

Дарханыг "хаанчилсан” Д.Хаянхярваагийн үед тус аймагт цэвэрлэгчийн томилгоог хүртэл мань хүнээс асуухдаа тулж байжээ. Удалгүй УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч өөрийн хүнийг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилуулж, хууль бус үйлдлүүдээ хаацайлуулж байжээ.

Улмаар түүний тохоон томилсон С.Насанбат Дархан-Уул аймгийг  МАН-ын хороотой нь хамт өмчилж авсан гэдэгтээ хэт эрдэж, сонгуулийн хууль зөрчсөний улмаас нэрээ татуулж байлаа. Удалгүй аймгийн Засаг даргаар томилогдсон А.Энхболд "УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бол Дарханы эзэн хаан болсон хүн. Дарханд 20, 30 жил удирдах албан тушаалыг хашсан. Ёстой төрлийн алба болгосон хүн. Хаана л газрыг нь авна, өгнө энэ хүнтэй холбоотой. Дээр нь сургуулийн цэвэрлэгийн томилгоог хүртэл энэ хүнээс асуудаг юм. Дарханчууд мэднэ. Харин намайг ирэхтэй зэрэгцээд бүх удирдах албан тушаалтнууд суудлаа өгсөн нь тэр хүний хууль бус үйлдэл илчлэгдэх вий гэдгээс айсан юм болов уу л гэж харагдаж байгаа” хэмээн мэдэгдэж байв.

Харин Д.Хаянхярваагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор суманд гарсан ноцтой хэргийн талаар ганц ч үг ган хийгээгүй юм. Гэхдээ Д.Хаянхярваагийн үед Хонгор сум хордсон, хүн, мал олноор үхэж үрэгдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирсан гэдгийг нутгийн иргэд одоо ч ярьсаар байдаг.

Тэгтэл хэргийн гол эзэн нь "хиргүй цагаан амьтан” УИХ-ын чуулганы индэр дээрээс бусдыг шүүмжилж, ариун цагаан хүн шиг аашилж байдаг тэгээд ариун явдал уу. Д.Хаянхярваа ариун явдалтан мөн үү.

Телевизийн өмнө жүжиг тоглож, ард түмнийг толгойг эргүүлэх нь шударга ёсонд нийцэх үү. Ерөөсөө Хонгор сумын төвд хууль бусаар алт олборлохоор цианит натри, мөнгө ус ашиглан шороо угааж, их хэмжээний газрыг бохирдуулах эрхийг Хятадууд хэн анх өгөв. Дарханчууд тухайн үеийн Засаг дарга байсан Д.Хаянхярваа болон түүний хань хамсаатнууд алт олборлох зөвшөөрөл өгсөн хэмээн одоог хүртэл тэмцэж байна. 

Тухайн үед Онцгой байдлын сайд С.Отгонбаяр "Онц байдал тогтоох байдалд орчихсон байна. Нөхцөл хүнд. Агаар дахь мөнгөн усны хэмжээ 6-120 дахин их, усанд нь цианит натри илэрсэн” гэж мэдэгдэж байлаа. Мөн Байгаль орчны сайд Л.Гансүх "Хараа голоор дамжин хор тархах аюултай байна. Тиймээс бохирдсон ус цэвэрлэх талаар гадаадын мэргэжилтнүүдээс тусламж авъя” гэсэн саналыг дэвшүүлж, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил "Мөнгөн ус, цианит натри ашиглалтын талаар улсын хэмжээнд үзлэг явуулах тогтоолыг Засгийн газарт хүргүүлье” гэсэн мэдэгдлээрээ Хонгор сум хордсоныг бүр хүлээн зөвшөөрч байв.

Тэгтэл гэнэт "Хонгор хордоогүй” гэх дүгнэлтийг албаныхан улстөрийн нөлөөлөл дор гаргаж ард түмнийг хуурсан. Түүнээс хойш Хонгорт олон зуун хүн хорт хавдраар өвчилж, дөнгөж төрсөн нярайгаас эхлээд 100 орчим хүн хорт хавдрын улмаас хорвоог орхиж, нэг жилийн дотор 89 хүн элэгний өвчнөөр группт орж урьд өмнө нь үзэгдэж байгаагүй дээд амжилт тогтоож, янз бүрийн гаж төл мал мэндэлсэн байдаг. Дарханчууд, Хонгорчууд бие биенээ сайн мэддэг. Д.Хаянхярвааг ч сайн мэддэгийн хувьд Хонгорын хордлого, хорт хавдрын хэрэгт Д.Хаянхярвааг буруутай хэмээн үзсээр л байгаа.

Мөн сумын төвийн ногоо тарьсан "айлуудын ногоог устгалд оруул” гэж Засгийн газраас даалгавар өгөхөд нь Д.Хаянхярваа зохион байгуулаад хорих ангиуд руу ачуулсан байдаг. Мөн Хонгорын хэргийг дуугүйхэн дарах ажлыг Д.Хаянхярваатангууд тун сайн гүйцэтгэжээ. Тухайн үед хортой гэсэн албан бичиг байгаа ч дараа нь болохоор хоргүй болгоод өөрчлөгдсөн. Тэгээд Хонгорын ногоо хоргүй юм бол худалдаанд гаргая, та нар идээч гэхээр "сүнс нь зайлав уу” гэлтэй зугтааж байсан гэдэг.

Ямартай ч, Мал эмнэлгийн газрын даргаас авахуулаад Дархан-Уул аймгийг тэр чигт нь нууцаар атгаж байсан Д.Хаянхярваагийн үед Хонгорын асуудал энэ мэтээр дарагдаад өнгөрчээ. Гэвч хэрэг хуучрахгүй. Эд мөрийн баримттай, нас барсан хохирогчтой энэ хэргийн цаад эзэд хариуцлагаа хүлээх цаг ирэх биз.

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8-36-13

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?