📅

Шүүх Н.Энхбаярын нэхэмжлэлийг хүлээн авсангүй

🕔 2016/10/13 15:24

 

2016оны УИХ-ын сонгуульд олон хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзсан шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хороо гаргаж байсан. Тэдний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. Тэгвэл тэрээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан уг асуудлаар шүүхэд хандсан байдаг.

 

Харин түүний нэхэмжлэлийг өчигдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцээд хүчингүй болгосон байна. Учир нь Н.Энхбаяр шүүхийн нэхэмжлэлтэйгээ хавсаргах ёстой улсын тэмдэгтийн хураамжаа төлөөгүй байж. Тиймээс нэхэмжлэлийн төлбөр дутуу гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Хэрвээ нэхэмжлэгч төлбөрөө барагдуулбал гомдлыг хүлээн авч хэлэлцэх боломжтой гэжээ.

 

Үндэстэн агентлаг 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?