📅

Хямрал чимээгүй ирдэггүй!

🕔 2016/10/03 11:42

 

Найман оны дэлхийн санхүүгийн хямрал манай улсын эдийн засагт хар тусгал дагуулж, түүхий эдийн үнийн уналт таагүй статистикуудыг бидэнд авчирсан. Гэхдээ тэгээд "Стэнд бай” хөтөлбөр энэ тэр хэрэгжүүлж, эдийн засгийн эрх мэдлээ гадныханд хэсэг хугацаанд шилжүүлж ямар ч байсан ард нь гарахын хувьд гарлаа гэсэн ойлголттойгоор явж ирсэн. Гэвч эдийн засагчид янз бүрийн байр сууриудыг илэрхийлж байгаа. Зарим нь найм, есөн оны хямаргаант байдал өнөөдрийн энэ хямралын уг үндэс гэж үзэж байгаагаа хэлж байгаа юм. Тэрчлэн санхүүгийн нөхцөл байдал эргэн хүндрэх эрсдэлүүд байгаа талаар хоёр гурван жилийн өмнөөс эдийн засагчид хэлж, ярьж ирсэн юм. Тухайлбал, эдийн засагч, судлаач Б.Мөнхзаяа санхүүгийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй эрсдэлүүдийг дараах байдлаар тодорхойлж байсан юм. Тэрбээр өгүүлэхдээ "2007-2008 оны санхүүгийн хямралын дараа эрдэмтэн судлаачид санхүүгийн хямралыг үүсгэгч хүчин зүйлсийн талаар судалгаануудыг эрчимтэй хийх болсон. Санхүүгийн хямралыг тайлбарлах онолыг шинэ хандлагууд бий болсон ба эдгээрээс зарим хүчин зүйлс манай орны эдийн засаг, санхүүгийн системд анхаарал татсан зарим хүчин зүйлсийг статистик тоо баримт дээр тулгуурлан дараах эрсдэлүүд байна гэж үзэж байна.

Гадаад валютын албан нөөц: Манай улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2009 онтой харьцуулахад дахин өссөн хэдий ч 2012 онд өсөлтийн хувь буурсан байна. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын зээлийн өсөлттэй холбоотой валютын нийлүүлэлт нэмэгдэж буй өнөө үед албан нөөцийн хэмжээг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гадаадын улс орнуудаас авсан зээл, бондын төлбөр төлөгдөх үед их хэмжээний валют манай улсаас гадагшлах тул төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, хамаалах механизм хэрэгтэй байгааг харуулж байна.

Эрх зүйн орчин: Санхүүгийн хямрал нь зөвхөн нэг арилжааны банкны асуудал биш бөгөөд үүнд зохицуулах эрх зүйн орчны нөлөө их юм. 2008 онд батлагдсан "Банкинд дах мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулийн хугацаа 2012 оны 11 сард дуусна. Хуулийн хугацаа дуусахтай холбоотой, мөн бусад шалтгаанаар 2012 оны хагас жилээс хадгаламжийн хэмжээ буурч, банкууд хөрвөх чадварын эрсдэлд орж, зээл олголтоо багасгаж байна. Хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсан ч одоог хүртэл тодорхой бус байдалд байгаа нь хадгаламжийн хэмжээ өсөхгүй байх нэг шалтгаан болж байна. Мөн хадгаламжийн бууралтын нэг үндсэн шалтгаан нь 2013 оноос 100 сая төгрөгөөс дээш төгрөгийн хадгаламжаас татвар оногдуулах хууль хэрэгжихтэй холбоотой байж болох юм. Банкуудад байршиж буй хадгаламжийн дийлэнх буюу 60 гаруй хувь нь томоохон хадгаламжийн хөрөнгө байдаг тул татвараас зайлсхийх зорилгоор банкуудаас хадгаламжаа татах, тараах зэргээр хөрвөх чадварын эрсдэл үүсгэж байна. Хадгаламжийг тогтоон барих зорилгоор банкууд хүүгээр өрсөлдөж байгаа ба энэ нь зээлийн хүүг нэмэгдүүлэх гол шалтгаан нь болж байна. Зээлийн хүү нэмэгдэх нь зээлдэгчийг зээлийн хүүгийн дарамтад оруулах ба зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлнө. Тухайлбал, 18 хувийн хүүтэй хадгаламжийн татвар оногдуулсны дараах бодит 16,2 хувь болох юм.

Төсвийн алдагдал: 2012 оны төсвийн зардал нь орлогоосоо давж, төсөв 1.07 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор засгийн газраас "Чингис хаан” бондыг олон улсын зах зээлд борлуулсан. Гадаадын хөрөнгө оруулагчид их хэмжээгээр сонирхож хөрөнгө оруулалт хийж байгаатай холбоотой манай улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдэж байна. Богино хугацаатай уг бондын эргэн төлөлтийн хугацааболоход валютын гарах урсгал нэмэгдэж, дотоодын зах зээлд валютын хомсдол үүсэх замаар ханшийн их хэмжээний эрсдэл үүсэж болзошгүй байна. Мөн төсөвийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлж буй гадаадын зээлийн хэмжээ хэт нэмэгдэх нь санхүүгийн хямралын нэг шалтгаан болдог.

Банкны салбарын хөшүүрэг: 2012 оны жилийн эцсийн байдлаар арилжааны банкуудын нийт активын хэмжээ 10.9 трилион, үүний 92 хувь хөшүүрэг эзлэж байна. Активын хэмжээ сүүлийн гурван жилийн хугацаанд 1.85 дахинөссөн хэдий ч хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт нь хөшүүргийн өсөлтийг гүйцэхгүйгээс шалтгаалан эрсдэл даах чадвар буурч байна. 2000 оноос хойш авч үзвэл дундажаар 12 хувь байгаа ба 2012 оны жилийн байдлаар 8,3 хувь байгаа нь дундаж утгаас доогуур буюу эрсдэл даах чадвар бага байгааг харуулж байна.

 Иргэдийн зээлийн өсөлт: Арилжааны банкуудын активын өсөлттэй холбоотой зээл олголт ч нэмэгдэж 2012 оны жилийн эцсийн байдлаар 6.9 трилион төгрөг байна. Үүнээс иргэдийн зээл 3 орчим трилион төгрөг байгаа ба өмнөх оноос 23 хувиар өссөн байна. Энэ нь нийт зээлийн 46 орчим хувь байгаа нь хэт төвлөрөл ихтэй байгааг харуулж байна. Иргэдийн зээлийн хэмжээ нэмэгдэх нь хэрэглээ буюу эрэлтийг нэмэгдүүлж байна. Эрэлт нэмэгдснээр бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг бий болгож байна. Иргэдийн зээлийн дийлэнх буюу 50 гаруй хувь нь орон сууцны зээл эзэлж байгаа нь орон сууцны зээлийн өсөлтөд нөлөөлж буй нэг хүчин зүйл болж байна. Сүүлийн томоохон хямралыг үүсгэгч гол хүчин зүйл нь моргежийн зээлийн өсөлт байсан тул энэ байдал манайд дахин давтагдах нөхцөл үүсч болзошгүй байна.

Хөрөнгийн зах зээл: Хөрөнгийн зах зээлийн төлөв байдал нь санхүүгийн хямралыг илэрхийлэх хэмжүүр болох ба 2012 оны жилийн эцсийн байдлаар топ 20 индекс өмнөх оноос 15 хувиар буурч 16839,1 төгрөг болтлообуурчээ. Энэ нь нэг талаас арилжааны систем шинэчлэгдэж байгаатай холбоотой байж болох хэдий ч төрийн бодлого тодорхойгүйгээс зарим хөрөнгө оруулагчид хөрөнгөө татсантай холбоотой байж болох юм. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалтууд шаардлагатай байна.

Үнийн хөөс: Манай улсын эдийн засаг ойрын 5 жилийн хугацаанд уул, уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор огцом өсөлттэй байх талаар олон судлаачид хэлж байна. Энэ их хэмжээний өсөлт нь эдийн засгийн хэт халалтыг бий болгож, үнийн хөөс үүгэх гол нөхцөл болно. Тухайлбал, Орон сууцны зээлийн өсөлт, барилгын материалын үнийн өсөлт, төрөөс олгох 6 хувийн хүүтэй зээл, "100 мянган айлын орон сууц”, "40 мянган айлын орон сууц” зэрэг хөтөлбөрөөс шалтгаалан орон сууцны үнэ сүүлийн 2 жилийн хугацаанд 1,8 дахин өссөн байна. Цаашид ч орон сууцны үнэ өснө гэсэн хүлээлттэй байгаа ба өндөр үнэлгээ бүхий орон сууцыг банк барьцаалан зээл олгох нь эргээд орон сууцны үнэ унахад их хэмжээний зээлийн эрсдэлд орох нөхцөл бүрдэж болзошгүй юм хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Тэгэхээр судлаачийн өгүүлсэн үндэслэлүүдийг өнөөгийн нөхцөл байдалд авч үзэхэд ул үндэстэй харагдаж байгааг тэмдэглэе. Ер нь бол санхүү эдийн засгийн өнөөгийн хямаргаант байдал хийсч биш хэлж ирсэн гэдгийг судлаачдын өнгөрсөн жилүүдийн байр сууриудаас харж болохоор байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?