📅

СУДАЛГАА: Монгол Улсын ӨРСӨЛДӨХ ЧАДВАР сүүлийн гурван жил АХИСАНГҮЙ

🕔 2016/09/28 13:03

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны 2016-2017 оны тайлан гарчээ. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас жил бүр гаргадаг уг судалгааг өнөөдөр Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцууллаа.

Тайлангаас харахад Монгол Улсын өрсөлдөх чадварт ахиц гараагүй байна. Учир нь энэ жил өнгөрсөн жилийнхтэй адил 3.8 оноо авч, 138 орноос 102 дугаарт жагсжээ.

Монгол Улс сүүлийн гурван жил 3.8 оноо авч байгаа юм. Ер нь манай улс тус судалгаанд хамрагдаад 12 жил болсон ч 3.2-3.9 хүртэл оноог л авч байжээ. Судалгааны хамгийн өндөр оноо нь 7 байдаг.

Энэ жил гарсан эерэг үзүүлэлтийн талаар Д.Оюунбадам "Өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур үзүүлэлтээс Монгол Улс 4 үзүүлэлтээр бага зэрэг ахисан байна.

Өмнөх онтой харьцуулахад

  • Макро эдийн засгийн тогтвортой байдлыг түвшин 0.4 оноогоор,
  • Санхүүгийн зах зээлийн хөгжил,
  • Технологийн бэлэн байдал
  • Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт тус бүр 0.1 оноогоор өсжээ.

​Макро эдийн засгийн орчны түвшин өсөхөд инфляфийн бууралт голлох нөлөөг үзүүлсэн байна” гэв.

Харин өрсөлдөх чадварын буурсан 4 үзүүлэлт нь

  • Бизнесийн боловсронгуй байдал
  • Бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал
  • Хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал тус тус 0.2 оноогоор,
  • Институциудын чанар 0.1 оноогоор буурчээ.

Өрсөлдөх чадварын индексийг тооцохдоо статистик мэдээ болон тухайн улсын бизнесийн байгууллагуудын удирдах ажилтнуудын санал асуулгын дүнг ашигладаг юм.

САЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Монгол Улс дэлхийн 138 орноос 12 тулгуур үзүүлэлтийг бүрдүүлдэг 115 дэд үзүүлэлтээс дараах 10 үзүүлэлтээрээ эхний 50 байрт жагсаж буй нь тэмдэглүүштэй.

Тухайлбал:

4-р байр-Цалин хөлс тогтоох уян хатан байдал,

8-р байр-Хөрөнгө оруулагчийн хамгаалалт

17-р байр- Интернэтийн хурд

19-р байр-Ажлаас халахад гарах зардал

23-р байр-Татварын нийт хувь хэмжээ

32-р байр-Үүрэн холбооны интернэт хэрэглэгчдийн тоо

38-р байр-Их дээд сургуульд хамрагдалт

40-р байр-Математик, шинжлэх ухааны боловсролын чанар

41-р байр-Бизнес эхлэн эрхлэхэд шаардагдах журмын тоо

47-р байр-Эрдэмтэн, инженерүүдийн хангамж.

Дэлхийд өрсөлдөх чадварын индексээр Швейцарь, Сингапур, АНУ, Герман, Нидерланд зэрэг улсууд тэргүүлж байна. 

Б.БЯМБАСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?