📅

Орхон сум энэ жил 16 мянган тн ургац хураана

🕔 2016/09/28 12:00

Орхон сум энэ жил 16 мянган тн ургац хураана

 

Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц хариуцсан хариуцсан орлогч, Тамгын газрын дарга нарын аймгийн удирдлагууд болон ХХААГ-ын дарга, мэргэжилтнүүд өнөөдөр /2016.09.27/ Орхон сумын ургац, хадлан хураалт болон өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай биечлэн танилцлаа.

Орхон сум энэ намар 16 мянган тн ургац хураан авахаар төлөвлөж буйгаас өнөөдрийн байдлаар40 орчим хувийг нь хураан аваад байна. Цаг агаар тогтуун байвал ойрын өдрүүдэд төлөвлөгөөний дагуу ногоогоо хураан авах бүрэн боломж байгаа юм. Мөн ногоо хураахад цаг агаараас гадна хүн хүчний асуудал эн түрүүнд тавигддаг. Тиймээс манай аймгийн Их, дээд сургуулиудын 400-аад оюутан, Хууль сахиулах их сургуулийн 50 гаруй оюутнууд ногоо хураалтанд ажиллаж байна.

Ногоочдын зүгээс ногоогоо хадгалах, борлуулах асуудал жил бүр тулгамддагийг энэ үеэр хэлж байлаа. Ченж нарын гараад дамжин ногооны үнийг хэт хөөрөгдөх, эсвэл ногоочид ижил төрлийн хүнсний ногоо их хэмжээгээр тарих зэрэг асуудлаас болж хүнсний ногоо хадгалах, борлуулах асуудал хөндөгдөж байгаа тул аймаг, сумын удирдлагууд холбогдох албаныхантай хэлэлцэж хүнсний ногоог олон дамжлагагүйгээр цэцэрлэг, сургууль, ААНБ, иргэдэд боломжийн үнээр хүргэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар ярилцаж байна. Энэ хүрээнд сумууд, Хүнс хөдөө аж ахуйн газар, ногоочид хамтран бодлого боловсруулж нэг зүгт, хамтын хүчээр ажиллах нь чухал байгааг онцлов.

Өвлийг өнтэй давахын тулд хадлан, тэжээл бэлтгэх цаашлаад МУ-ын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу өвс, тэжээлийн нөөцийг бэлтгэх шаардлага байдаг. Үүний хүрээнд Орхон сум энэ жил 9200 тн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс 5860 тн-ыг нь одоогийн байдлаар хураан аваад байна. Малын тэжээлийн тухайд 30 тн-ыг нөөцөд бэлтгэх ажээ.

Орхон сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Тус сумын сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулаанаа авсан бол бусад байгууллагууд 10 дугаар сарын 1-нээс дулаанаа авна. Сумыг дулаан эрчим хүчээр хангадаг "Орхон Дэлгэр” ХХК энэ өвөлд шаардагдах 1200-1500 тн нүүрсийг "Шарын гол” ХК-иас гэрээлэн авахаар төлөвлөөд байна.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?