📅

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авна

🕔 2016/09/26 15:02

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авна

 

Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдаад буй эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын байр, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байхтай холбоотой зүйл заалтыг танилцуулан, иргэд олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг АББД-тай тэмцэх Эмэгтэйчүүдийн ТББ-дын эвслээс орон даяар зохион байгуулж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан салбараас эрхлэн тус хэлэлцүүлгийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны байранд зохион байгуулах тус хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс зэрэг төр, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Хөдөлмөрийн тухай хуульд АББД-ын асуудлыг тусгах нь бодитой бөгөөд хүний эрхийг хамгаалах том алхам болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Хуулийн төсөлд өгсөн саналыг нэгтгэн УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүргүүлэх юм байна.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?