📅

Ерөнхий сайдын томилолт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үргэлжилж байна

🕔 2016/09/17 13:09

Ерөнхий сайдын томилолт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үргэлжилж байна

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хөдөө орон нутгийн анхны томилолт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Өчигдөр Ерөнхий сайд Хонгор суманд ажиллаж, тариаланчидтай уулзсан. Энэ үеэрээ Засгийн газар хүнсний ногоо, үр тарианы борлуулалтад  анхаарч ажиллана гэдгээ тариаланчдад хэлжээ. Мөн Засгийн газар тариаланчдын хүсэлтийг үндэслэж энэ оны төсвийн тодотголд зургаан тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суулгасан. Энэ мөнгөөр үр тариа худалдан авахгүй, харин тариа худалдан авах хүмүүст санхүүгийн эх үүсвэр босгоход нь дэмжлэг үзүүлбэл борлуулалтад нөлөөлнө гэжээ.

 

Ерөнхий сайд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал суманд ажиллана.

 

В.Бат

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?