📅

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРХОНЧУУД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО

🕔 2016/09/16 09:31

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРХОНЧУУД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО

 

Аймгийн ЗДТГ –аас ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, тэдний санал хүсэлтийг сонсож үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, алдаа оноогоо дэнслэх зорилготой "Нээлттэй хаалганы өдөр”–ийг энэ сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Шарын гол сумаас эхэлсэн тус өдөрлөг өнөөдөр /2016.09.15/ Орхон суманд үргэлжиллээ.

Нийт иргэдийн 80 орчим хувь нь төмс, хүнсний ногоо тариалж, аймгийнхаа төмс, хүнсний ногооны 80 хувийг нийлүүлдэг тус сумынхан ургац хураалт эхэлсэн ажил ихтэй үеэр төрийн үйлчилгээг ийнхүү ойртуулж байгаад талархаж байсан юм. Өдөрлөгийн үеэр иргэд эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, шүдээ эмчлүүлж байсны дээр иргэний үнэмлэхээ сунгуулах, гадаад паспорт захиалах, жолооны үнэмлэхээ солиулах гээд төрийн бүхий л үйлчилгээг нэг дороос авлаа.

Мөн үеэр аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг тайлагнаж, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо.

Орхон сумын хувьд улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн дөрвөн жилд 3 тэрбум гаруй төгрөгөөр Орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Тухайлбал: Сумын төвийн 19 км урт ногооны талбайг хашаажуулж, 2,5 км урт цэвэр, бохир усны шугамыг ашиглалтанд оруулжээ.

Японы өвсний үндэс хөтөлбөрөөр 300.0 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлж, сургууль цэцэрлэгийн сантехник, цонх, хаалгыг засварласан байна.

Шар дэрсэнд 70 сая төгрөгөөр цэцэрлэг барьж, сургуульд 110 сая төгрөгөөр автобус авч, цагдаагийн газарт УАЗ-469 машин, Орхон тохижилт ОНӨААТҮГ-т хогны машин, эксковатор, сумын ЗДТГ-т прадо-120 машин худалдаж авчээ.

Ахуй үйлчилгээний байрыг ашиглалтанд оруулж, 20 сая төгрөгийн ахуй үйлчилгээний оёдлын машин, мужаан, цахилгааны багаж хэрэгсэл нийлүүлсэн байна. Мөн ХАА, газар тариалангийн чиглэлээр Орхончууд өнгөрсөн 4 жил 120 ш пад трактор нийлүүлж, хойд бүсийн ХАА-н сургалтын лабортари нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтад оруулсан, сумын эмнэлэгт БНСУ-ын Гёнги аймгаас түргэн тусламжийн машин авсан, Энхтал, Бүрэнтолгой, 96 дугаар зөрлөгийн айл өрхийн тогны хүчин чадлыг нэмэгдүүлсэн, Орхон сумын ЗДТГ-т чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 олон улсын стандарт нэвтрүүлж гэрчилгээгээ хүлээн авсан гээд олон бүтээн байгуулалт өрнөсөн тухай сумын Засаг дарга Б.Батбаяр танилцуулж байв.

Уулзалтын үеэр сумын эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн чадавхижуулж, эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаа өөрсдөө ажиллуулдаг болох, цагдаагийн кабоны байрыг засварлах, сумын дулааны шугамд үүссэн гэмтлийг засварлах зардлыг төсвийн тодотголоор шийдэх зэрэг хэд хэдэн санал иргэдийн дундаас гарлаа.

Орхон суманд өнөө жил 37571 толгой мал өвөлжинө. Одоогоор 2400 тн байгалийн хадлан өвс бэлтгэж, сумын нөөцөнд 22 тн өвс буюу 1100 боодол өвс бэлтгэсэн байна.

Нээлттэй хаалганы өдөрлөг маргааш Хонгор суманд үргэлжилнэ. 

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?