📅

Улаанаар урссан голын учрыг тогтоожээ

🕔 2016/09/13 16:20

Улаанаар урссан голын учрыг тогтоожээ

 

Сибирийн Норилск хотын Далдикан нэртэй гол гэнэт улаанаар урсах болсон билээ. Гол улаанаар урсах болсон учир иргэд ундны усаа өөр голоос авах болжээ. Тэгвэл мэргэжилтнүүд гол улаанаар урссан шалтгааныг тодруулсан талаар "TASS” агентлаг мэдээллээ.

 

ОХУ-ын Байгаль орчны яамны тусгай комисс ""Норильский Никель” үйлдвэрээс улаан өнгийн бодис гол руу урссан болохыг тогтоолоо. Энэ сарын 5-ны өдөр тус бүс нутагт их хэмжээний аадар бороо орсон. Борооны ус бодис хадгалж байсан савыг дүүргэж, улмаар хальсан байна. Голын өнгө улаан болсон нь ямар нэгэн байгалийн хүчин зүйлтэй холбоогүй ” гэж мэдэгджээ.  

 

Эрх баригчид гол бохирдуулсан "Норильский Никель” үйлдвэрийг хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдэж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгээ сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/473436.htm

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?