📅

Боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна

🕔 2016/09/13 10:23

Боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна

 

Монголчууд бид удахгүй өвлийн улиралтай золгох гэж байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажилдаа айл өрхөөс эхлээд албан байгууллагууд бүгд л шамдан оржээ. Ялангуяа боловсролын байгууллагуудын хувьд өвлийн бэлтгэлээ сайн базаах нь чухал байдаг. Энэ хүрээнд аймгийн Боловсрол соёлын газраас сургууль, цэцэрлэгүүд хүйтний улиралд хэрхэн бэлдэж буй талаар өргөтгөсөн шуурхай хурлын үеэр мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9 дүгээр сургуулийн барилгын дээврийг засварлаж улсын комисс хүлээн авсан байна. Дархан сумын 12 дугаар цэцэрлэг 29 сая төгрөгийн ялтсан бойлер шинээр тавих, 23 дугаар цэцэрлэг улсын төсвийн 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны шугамаа засварлах, 7 дугаар цэцэрлэг гал тогооны өргөтгөл, цахилгааны монтаж, агааржуулалт зэргээ улсын төсвийн 35 сая төгрөгөөр тус тус засварласан зэргийг дурьдаж болно. Үүнээс гадна Жигүүр цогцолбор сургуулийн дэргэдэх 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын суурийн ажил дууссан бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 45 хувьтай байна.

2016 оны Улсын төсөвт санхүүжилт нь батлагдаагүй боловч өвөлжилт хүндрэлтэй сургууль, цэцэрлэгийн санхүүгийн асуудлыг аймгийн удирдлагууд БСШУСЯ-ны холбогдох хүмүүстэй хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Тухайлбал: Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгийн бохир усны шугамын засвар, 1 дүгээр сургуулийн гадна цэвэр усны шугамын засвар, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн дээврийн засварын санхүүжилтийг БСШУСЯ-ны 104 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ойрын хугацаанд засварлахаар болоод байгаа ажээ. Дээрх мэдээллээс үзэхэд аймгийн боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?