📅

Зургийн уралдааны ялагч Австрийг зорино

🕔 2016/09/09 09:56

Зургийн уралдааны ялагч Австрийг зорино

 

"Хог хаягдлаа багасгая, ангилан ялгая, дахин боловсруулъя” сэдэвт зургийн уралдааныг НҮБ-ын Аж үйлдвэрийн газраас хүүхэд багачуудын дунд зохион байгуулж байна. Уралдаанд 10-14 насны хүүхдүүд зурагт хуудасны төрөлд оролцох бөгөөд сэдвийн хүрээнд зөвхөн ганц бүтээлээр өрсөлдөх боломжтой аж. Мөн гэрэл зураг сонирхогч 15-20 насны залуус сэдвийн хүрээнд өөрсдийн авсан гэрэл зургаар өрсөлдөх юм байна.

Шагналын сангийн хувьд бусад уралдаан тэмцээнээс харьцангуй өндөр бөгөөд нэгдүгээр байр эзэлсэн хүүхдэд өргөмжлөл мөнгөн шагнал /500.000 төгрөг /, хоёрдугаар байр өргөмжлөл мөнгөн шагнал /300.000 төгрөг/, гуравдугаар байр өргөмжлөл мөнгөн шагнал /200.000/, дөрөвдүгээр байр өргөмжлөл мөнгөн шагнал /70.000 төгрөг/, Зохион байгуулагчийн нэрэмжит шагнал гурав өргөмжлөл мөнгөн шагнал /50.000 төгрөг/ тус тус шалгаруулах юм байна.

Түүнчлэн тэргүүн байр эзэлсэн хүүхэд бүсийн шалгаруулалтад оролцох бөгөөд бүсээс шалгарсан нэг хүүхэд Австрийн Вена хотод болох "Шилдэг зурагт хуудас” өргөмжлөлийг гардан авах ёслолд оролцох эрхээр шагнуулах аж.
Хүүхэд, залуусын ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан олон нийтэд танилцуулах юм байна.

Уг уралдааныг хог хаягдлыг бууруулах, эх үүсвэр дээр ангилан ялгах, дахин боловсруулахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, мэдлэгийг дээшлүүлэх мөн хог хаягдалгүй орчин бүрдүүлэхэд хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ талаар өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор зохион байгуулж байгаа аж. Уралдаанд оролцох бүтээлийг есдүгээр сарын 25-ны өдрийг дуустал хүлээн авах юм байна.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?