📅

С.Зоригийг 16 настай хүү хөнөөсөн үү?

🕔 2016/09/07 12:58

С.Зоригийг 16 настай хүү хөнөөсөн үү?

 

18 жилийн өмнө буюу 1998 оны арван сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг гэрт нь онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарч байсныг бүгд мэднэ. Бүхэл бүтэн 18 жил өнгөрсөн ч энэ хэрэг одоо хүртэл илрээгүй. Харин УИХ-ын сонгуулийн өмнө олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан сэдвийн нэг бол яах аргагүй С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг. С.Зоригийг хөнөөсөн алуурчид баригдсан.

Талийгаачийн эхнэр Булган худал мэдүүлэг өгсөн нь илэрсэн хэмээн шуугиж байсан ч  энэ сэдэв сонгууль, наадам, АСЕМ-ыг угтсан завгүй өдрүүдэд ор тас мартагдаж, харин өнөөдөр талийгаачийн эхнэр Б.Булганы хэргийг прокурорт шилжүүлээд байна. 

Өдгөө хэргийн цорын ганц амьд гэрч гэгддэг талийгаачийн гэргий Б.Булганыг Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулан, шалгаж буй. Түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баривчилж, анх ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа бөгөөд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэх гурван хүнийг баривчлан шалгаж байгаа юм байна.

С.Зоригийг хөнөөсөн гол гэмт хэрэгтэн гэх Ц.Амгаланбаатар таксины жолооч мөчилж алсан хэргээр 25 жилийн ял сонссон нэгэн. Тэрээр гэнэт л "Би С.Зориг агсныг хөнөөсөн” хэмээн мэдүүлэг өгч, "Надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар явсан. Б.Содномдаржаа гадаа үүдэнд хүн харж байсан. Т.Чимгээ бид хоёр хамт гэрт нь орж С.Зоригийг хутгалж алаад цустай хутгаа муу усны нүх рүү хийчихсэн” хэмээн мэдүүлж эхэлжээ. Тиймээс 2015 оны намар Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг тагнуулынхан сүр дуулиан болгон баривчилж, одоог хүртэл хорьж цагдаж байна.

Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа сэжигтнүүд хэн бэ?

1997 онд Эрдэнэт хотод таксины жолоочийг мөчлөн амь насыг нь хөнөөсөн  хэргээр ялаа эдлэж байгаа Ц.Амгаланбаатарт Эрдэнэтийн шүүх цаазаар авах ял оноож байжээ. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялыг халах санаачилга гаргаж, дээд хэмжээг нь 25 жил болгон бууруулсан байна. Харин түүнтэй энэ хэргийг хамт үйлдсэн гэх  Б.Содномдаржаа бол Ц.Амгаланбаатарыг өргөж авсан ээжийнх нь дүү.

Тэд олон жил айл хөрш амьдарч байсан. Харин Т.Чимгээ нь Ц.Амгаланбаатарын бэр эгч. Хэрэгт холбогдсон гурван хүн бие биенээ сайн танина. Т.Чимгээ ГОК-т тогоочоор ажиллаж байсан. Харин Ц.Амгаланбаатар нь Эрдэнэтэд аав ээжийнхээ малыг маллаж амьдарч байсан хүмүүс. Хамгийн сонирхолтой нь С.Зориг амь насаа алдсан хэргийг өөртөө хүлээгээд байгаа Ц.Амгаланбаатар энэ хэрэг гарах үед дөнгөж 16 настай байжээ.

Хэрэг гарах үед Т.Чимгээ төрөөд удаагүй, Дорнод аймагт амьдарч байсан. Хэргийг үйлдсэн гээд байгаа Ц.Амгаланбаатар хот ч орж үзээгүй 16 настай хүү байсныг, Б.Содномдаржаа тэр үед хөдөө мал маллаж байсан гэдгийг гэрчүүд мэдүүлж байгаа ч мөрдөн байцаагчид тэднийг мэдүүлгийг тоож ч авч хэлэлцэхгүй байгаа гэнэ. 

Хууль хяналтынхан цаазын ял авсан Ц.Амгаланбаатарт хэрэг хүлээлгэж, Б.Булганыг худал мэдүүлэг өгсөн хэргээр яллаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлэх гэж байна гэсэн гомдлыг ар гэрийнхэн нь гаргаж байгаа юм. Сэжигтнүүдийн өмгөөлөгчид УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хүний эрхийн комисст хүртэл гомдол гаргажээ.

Эх сурвалж: Shudarga.mn

Линк: http://www.shudarga.mn/news/21876.html

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?