📅

ХҮҮХДИЙН АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

🕔 2016/09/07 10:28

 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар тогтоолоор Дархан хотын алслагдсан баг, хорооллын хүүхдүүдэд зориулан автобусны тусгай үйлчилгээг есдүгээр сарын 1-нээс эхлэн үзүүлж байна. Манай аймгийн хувьд алслагдмал гэр хорооллын сурагчдын 50-аас дээш хувь нь хамран сурах тойрогтоо ЕБС-д хамрагддаггүй гэсэн судалгаа байдаг. Иймд хүүхдийн автобусаар үнэ төлбөргүй үйлчилснээр дээрх сурагчдын сурах орчныг дэмжих, аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уг ажлын хүрээнд холбогдох байгууллагуудын удирдлагууд хуралдаж Дархан сумын "Хөтөл” хороолол, "Мангирт”, "Ширээ нуруу”, "Хабитат” зэрэг дөрвөн чиглэлд хүүхдийн автобусны үйлчилгээ, автобусны зогсоолыг тогтоож өгчээ.Дээр дурьдагдсан дөрвөн чиглэлд сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс авто замыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн засварлахаар болжээ. Энэхүү ажлыг Дархан хотын "Элит хөгжил" ХХК гүйцэтгэж байна.
Хүүхдийн автобусанд сурагчдад зогсоолыг зарлах, бууж суухад нь туслах, гэмт халдлагаас хамгаалах үүрэг бүхий Хөтөч багш нар ажиллаж байгаа юм. Хөтөч багш нар болон жолооч нарыг хамруулсан сургалтыг Иргэний танхимаас наймдугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Сургалтанд аймгийн ЦГ, ЦГ-ын Замын цагдаагийн тасаг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцож холбогдох мэдээ, мэдээллийг өгсөн байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?