📅

"Хагийн нуур"-ын хогийг 6 удаа их цэвэрлэсэн Keith Swenson

🕔 2016/09/06 11:46

 

Энэ сайхан байгаль мөнхөд байх юм шиг бодож болохгүй. Одоо бүх зүйл ийм сайхан байгалийн эсрэг ханддаг болсон. Хамгийн аймшигтай аюул нь Хүмүүс.

Энэ хүнийг Stonehorse морин аялалын Keith Swenson гэдэг. Америкын Их сургуулийн профессор хүн. Хагийн нууранд анх 16 жилийн өмнө ирж байгалийн сайхныг биширч түүнээс хойш тогтмол АНУ, Европын жуулчдыг дагуулан ирж адвентур аялалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа хүн.

Өөрөө хөтчөө хийж Гачууртаас аялалаа эхэлдэг. Монгол, гадаад хүмүүстэй нийлж Хагийн нуурын хогийг 6 удаа их цэвэрлэгээгээр арилгаж хогийн цэг, таних тэмдэг, жорлон хийж жуулчны отог ямар байдаг жишиг тогтоож чаджээ. 

Энэ зун 4 мориор банз зөөж социализмын үед байгуулсан модон амбаарны урд талд их гүнзгий, цоо шинэ жорлон босгожээ. Бараг 3 метр гаруй гүнзгий ухсан. Үнэр танаргүй. Ариутгах бодис авчирч хийдэг. Монгол хөтөч нартайгаа хамт ухсан гэсэн.

Зуслан, гэр хороололд ч ийм цэвэрхэн, тухтай жорлон ховор байх. Мань хүн Хагийн нууран дээр ийм жорлон 2-ыг хийжээ.

8 сарын 26-нд Нисдэг тэрэгтэй очиж дуу чимээ гаргаж салют буудаж хогоор бохирдуулаад явсан хэсэг залуусын явдлыг хараад их бухимдаж гомдсон байхад нь "Энэ залуучуудын өмнөөс таниас уучлал гуйж байна" гэж хэлэхээс өөр олигтой үг олдсонгүй.

DMNN

https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1772755819670387/?type=3&theater

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?