📅

Дарханд ажлаа мэдэж, хуулиа сахидаг хүн байна уу

🕔 2015/11/17 15:59

1Аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж нэр дэвшигчийг тодруулж бүртгэх, эхлэх дуусах хугацааг цаг хугацааны хуваарьт буруу тооцоолж тавьсан байна. Тодруулбал: 11 сарын 7-ныг хүртэл нэр дэвшигчдийн жагсаалтыг бүртгэх байсан боловч 6-ны өдрөөр тасалбар болгож, сонгуулийн хуулийн 57.4.2 дахь заалтыг илт зөрчлөө.

Үүнийг нотолж Сонгуулийн Ерөнхий хорооноос "Хууль хэрэгжүүлж ажиллах тухай”, цагалбарыг алдаатай болохыг нотолсон албан бичиг ирүүлсэнээс харж болно. Аймгийн Монгол Ардын Намын хорооны зүгээс удаа дараа нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа алдаатай байгааг уламжилж гомдол гаргасаны дараа сонгуулийн хороо нь нээлттэйгээр ил байршуулсан цаг хугацааны хуваариа буцаагаад татаж авсан. Энэ нь аймгийн сонгуулийн хороо цагалбарыг буруу тооцож, хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж хэлж болох юм.

Түүнчлэн Сонгуулийн хороо түүнтэй холбоотой зохион байгуулалтын шинжтэй процессын ажиллагаанууд нь иргэдэд нээлттэй байх ёстой байдаг боловч бүгд хаалттай явагдаж байна. Жишээ нь: Сонгуулийн хорооны хурал нь хаалттай, нуугдмал маягаар хийгддэг, хурлаа хийхдээ дийлэнх олонхийн ирцтэй буюу 3/2-оос дээш байх, сонгуулийн хэсгийн хороодыг санал авахаас 20-иос доошгүй хоногийн өмнө байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах өдрөөс 12 хоногоос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороодод нээлттэй тавих, сонгуулийн хорооны хуралдах хуваарийг 7 хоногоор төлөвлөж, сонгуулийн байрны самбарт нээлттэй ил тод байрлуулах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн зэргээр сонгогчдыг төөрөлдүүлэх санаатай үйлдлүүдийг гаргасаар байгаа юм.

Гуравхан тойрогт нөхөн сонгууль явуулахаар улайран зүтгэж сонгуулийн хороо байгуулсан Дарханы шинэхэн дарга нар ажлаа мэдэхгүй, алдаагаа олохгүй, хөлөөрөө толгой хийн тоглож явна.

1

2

3

Эх сурвалж: Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?