📅

Зуслангийн замд зөөврийн хурд хэмжигч ажиллуулж байна

🕔 2016/08/24 15:56

 

Амралт зугаалгын улирал дуусч зуслан болон хөдөө орон нутгаас Улаанбаатар хотруу чиглэх хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор зуслангийн замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх зөрчил ихэсч зам тээврийн осол хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу зөөврийн хурд хэмжигчийг байршуулан урьдчилан сэргийлэн ажиллаж байна. ХБНГУ-ын "Vitronic” үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж нь лазер сканерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг ба хурд хэмжих техникийн шинэ үеийнх. Тус систем нь олон эгнээгээр яваа олон машины хурдыг тус бүр хэмждэгээрээ давуу талтай. Түүнчлэн зам барилгын ажлын үед, тойруу, түннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ч хурдны хэмжилт хийдэг аж.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?