📅

Олимпийн тамирчид юу идэж байна вэ?

🕔 2016/08/16 16:02

Олимпийн тамирчид юу идэж байна вэ?

 

"Олимпийн хотхонд байрлаж байгаа ОХУ-н тамирчид нутгийн нэг хэвийн хоолноос залхаж, хувийн тогооч ирэхийг хүлээж байгаа. Тэд борщ, баншаа санаж байна" гэж эх сурвалжууд ярьж байна. Мөн Швейцарийн теннисчин Тимеа Бачински Олимпийн наадмын хоолны нэг хэвийн байдалд биш харин амт муутай байгаад нь гомдолложээ. "Эндхийн хоол нь үнэхээр аймшигтай. Ямар ч амтгүй. Мэргэжлийн тамирчдад ийм нөхцөл байдал гаргаж өгч байгаа нь байж боломгүй зүйл" гэж түүний хэлснийг Tennis World сайт иш татсан байна. Магадгүй тиймээс л Рио дахь түргэн хоолны McDonald's сүлжээнд маш их дараалал үүсч, нэг өдөр бүх бургер нь дууссангэнэ.

Олимпийн тамирчид юу идэж байна вэ?

 

Рио-де-Жанейрод зохион байгуулагдаж байгаа Олимпийн наадамд 206 орны 10,500 тамирчин оролцож буй. Тамирчид илүү хурдан, илүү хүчтэй, илүү өндөрт гарахын тулд зөвхөн бэлтгэл хийгээд зогсохгүй, сайн хооллох ёстой. Үүний тулд л Олимпийн наадмын гал тогооны ажилтанууд бүтэн 24 цаг завгүй ажиллаж байгаа. Өглөөний цай үүрийн таван цагт бэлэн болж, 11:00 цагт өдрийн хоол, харин 17:00 цагт оройн хоол гардаг ба өлссөн хүмүүст шөнийн 23:00 цагт ч гэсэн хоол хийж өгнө. Тамирчид хэдэн хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй зааланд хооллодог байна. Энд өдөрт дундажаар 60,000 порц хоол бэлтгэдэг гэнэ.

Олимпийн тамирчид юу идэж байна вэ?

 

Манай улсын тамирчид Рио-2016 наадамд өөрсдийн гэсэн монгол тогоочтой очсон. Монгол улсын зөвлөх инженер Ц.Байгалмаа тамирчдын гал тогоог хариуцаж буй. Тэгвэл Хятадын тамирчид Бразилийн хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн хятад тогоочийн хоолыг зооглодог. Энэтхэгийн шигшээ багийн тамирчид Олимпийн хотхоны гал тогоонд энэтхэг үндэсний хоолыг багтааж чаджээ. Тэнд мөн Африк, Америк, Европ хоолоор үйлчилж байгаа. Хэдийгээр пицца, гоймон, ази хоол Олимпийн хотхоны гал тогоонд түгээмэл байгаа ч наадмын хоол хариуцсан тусгай комисс Бразил хоолыг илүү онцлохоор шийджээ.

НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД КАРИОКА БУЮУ БРАЗИЛ ХҮНСЭЭР БЭЛТГЭСЭН ХООЛ НЬ ЭРҮҮЛ БӨГӨӨД ЗӨВ ХООЛЛОЛТ ЮМ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА

"Бразилийн хамгийн шилдэг" зоогнуудыг Олимпийн наадмын цэсэнд оруулсан бөгөөд энэ нь ирэх хэдэн жилийн турш Бразил хоолны соёлыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа юм. Хэрэв Бразилчууд зөв "хөзрөөрөө" тоглож чадвал хоолны соёлоо дэлхийн тавцанд тренд болгож чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна. "Бразил үндэсний зоог дэлхийд олон янзын хоолны соёлыг харуулж, бүс нутгийн хоолны зуршлыг таниулах боломжтой" гэж албан ёсны төлөөлөгчид мэдэгдсэн. Тэгвэл Олимпийн наадмын үеэр Ямайкийн хөнгөн атлетикийн тамирчин Усэйн Болт, Их Британий сэлэгч Адам Пити, теннисчин Энди Маррей нар юу идэж байсан бол?

Олимпийн тамирчид юу идэж байна вэ?

Куиндум 

Тэдний сонголтодхалуун орнынийт 40 гаруй жимснээс гадна (тэдний дунд карамбола, маракуйя, черимойя, кокона г.м жимснүүд байсан), наргил модны самрын сүүтэй загас (мокека), сам хорхойны рагу (бобо) мөн эсфиха хэмээх хоол байсан. Энэхүү зууш нь Риод маш түгээмэл бөгөөд мах, хиам, загас, бяслаг гээд төрөл бүрийн орцоор хийж болдог пирожки эсвэл жижиг пицца багтжээ.

Зөөлөн бяслаг, гуаватай нухаш (гоябада) нь Бразилчуудын дунд "Ромео ба Жульетта" гэдэг нэрээрээ алдартай. Яагаад гэвэл хоорондоо хэзээ ч хамт байх учиргүй хүнсний бүтээгдэхүүнээс бүрдсэн учраас ийнхүү нэрлэжээ. Энэхүү амттанг Бразилчууд жимсний чанамалны оронд талхан дээр түрхэж иддэг байна. Куиндум бол наргил модны самар, элсэн чихэр ба өндөгний шараар хийсэн кремтэй бялуу юм. Харин кошинья бол тахианы махаар хийсэн бөмбөлөг хэлбэрийн хоол юм байна.


Олимпийн тамирчид юу идэж байна вэ?

Мокека 

Риод Бразил хоолыг зөвхөн тамирчид ба хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний цэсэнд оруулснаар дэлхий дахинд түгээмэл болгож чадах болов уу. Тэндтамирчдаас хоёр дахин их сэтгүүлч байгаа нь Бразилийн хоолны сайхан сурталчилгаа болж байгаа. Тийм учраас Рио-2016 Олимпийн наадмын гал тогоонд Бразилийн хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн, хурдан бэлэн болдог, идэхэд хялбар, зөв зохистой, эрүүл хоолны цэс бүрдүүлж өгчээ.

"Дэлхийн хэмжээний спортын арга хэмжээнүүдийн хоол үргэлж л амтгүй, уйтгартай гэх тодорхойлолт хүртэж, нэр хүнд муутай байдаг. Бид Бразилийн хүнс энэ хэвшмэл ойлголтыг өөрчилж, тогоочид явдал дундаа идэж болох хялбар хоолнуудыг бодож олоход тусална гэдэгт итгэж байна. Улам бүр дэлгэрч байгаа кариока тренд нь тапиока, маниок зэрэх хүнсийг маш өвөрмөц байдлаар хослуулж эрүүл хооллолтонд оруулж байгаа аж. Мөн дээрх бүтээгдэхүүнүүд нь хог хаягдлын тоог бууруулахад ч нөлөөлж буй гэнэ. Тухайлбал, шахмал маниокоор идэж болдог таваг хийж болно" гэж наадмын хоол хариуцсан албаны хүмүүс ярьсан байна.
Д.Од

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?