Багшлах эрхийн шалгалт эхэллээ
🕔 2016/08/09 13:18
Багшаар ажиллах эрх олгох шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын найман дүүрэг, 21 аймаг дахь 30 цэгт зэрэг эхэллээ. Төгсөгчид эхлээд багшаар ажиллах шалгалт өгч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллах эрх авдаг. Ингээд нэг жил багшилсныхаа дараа мэргэжлээ дээшлүүлэн, багшлах жинхэнэ эрхтэй болдог юм. Шалгалтын дүнг ажлын тав хоногийн дараа олон нийтэд зарлах аж. Бүртгүүлсэн иргэд шалгалт өгөх байршлыг огт солихгүй, хоцорсон тохиолдолд дахин оруулахгүй тул хуваарьт цагаас 30 минутын өмнө ирэхийг албаны хүмүүс сануулав. Уг шалгалтад нэг удаад 2000-4000 хүн хамрагддаг юм байна. Тэнцсэн хүмүүс гурван жилийн дотор мэргэжлээрээ ажиллах боломжтой.Д.Заяаскачать dle 12.0