📅

Хаалганы гадна үлдсэн гурван дэд сайдын тухайд

🕔 2016/08/04 12:42

 

МАН-ын Удирдах зөвлөлөөс 13 хүнийг дэд сайдад дэвшүүлээд байсан бол өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 10 дэд сайд томиллоо. Хаалганы гадна үлдсэн гурван сайдын тухайд,  Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Т.Аубакир, Барилга хот байгуулалтын дэд сайдад  нэр дэвшүүлсэн М.Батбаяр нарын нэрийг батламжлаагүй байна.

Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн  Г. Тэнгэрийн тухайд 2012 оноос тус яамны  дэд сайдаар ажиллаж байсан. Англи, орос, япон хэлтэй, гадаад харилцааны чиглэлээр олон жил ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Аубакир нь  Баян-Өлгий аймгийн АСЗХ-ны даргаар ажиллаж байв.

Барилга хот байгуулалтын дэд сайдад  нэр дэвшсэн  архитекторч М.Батбаяр  мөн л хаалганы гадна үлдэв. Тэрээр Хот төлөвлөлтийн хүрээлэнгийн захирал бөгөөд архитектор, хот төлөвлөгч мэргэжилтэй.  

Тэрбээр 2008-2010 онд Улаанбаатар хотын Зураг төслийн хэлтсийн дарга, 2012-2015 онд "Хот төлөвлөлтийн хүрээлэн"-г үүсгэн байгуулсан, 2015-2016 онд Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны газрын даргаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: Medeelne.mn   

линк: http://medeelne.mn/ex3#.V6KYzvpR_kA.twitter

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?