📅

Зарим нутгаар бороо орж, салхи ширүүснэ

🕔 2016/08/02 13:17

Зарим нутгаар бороо орж, салхи ширүүснэ

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан наймдугаар сарын 1-нээс 8-ны өдрийг хүртэлх  долоо хоногийн цаг агаарын тойм мэдээг хүргэж байна. Цаг уурын байгууллагын мэдээлж буйгаар  ойрын 3 хоногт  нилээд халах ч  энэ сарын 2-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 3-5-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай  бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.

 

Баруун аймгуудын нутгаар: 1-2-нд нутгийн баруун хэсгээр, 3-4-нд зарим газраар, 6-7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-4нд зарим газраар түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус өдөртөө 33-38 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.

 

Төвийн аймгуудын нутгаар: 3-нд Хөвсгөлийн уулсаар, 4-6-нд зарим газраар түр зуурын бороо орно. 3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 1-3-нд Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 21-26 градус өдөртөө 33-38 градус, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 28-33 градус хүрч хална. 4-нөөс нутгийн хойд хагаст сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.

 

Зүүн аймгуудын нутгаар: 4-5-нд зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-5-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 1-4-нд Хэнтийн уулсаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 34-39 градус хүрч хална. 5-наас бага зэрэг сэрүүснэ.

 

Говийн аймгуудын нутгаар: 5-6нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд бүх нутгаар шөнөдөө 21-26 градус өдөртөө 34-39 градус хүрч хална. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?