📅

Хилийн хориотой бүсээр хятадуудыг гаргаж, хахууль авдаг байцаагчид ял оноожээ

🕔 2016/08/02 12:29

 

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Замын-Үүдийн сум дундын шүүхэд хээл хахууль авсан, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар /ИХШХЕГ/-ын шалгагч Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. 
 
Нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянасан байна. Яллагдагч Д нь ИХШХЕГ-ын Дорноговь аймаг дахь салбарт шалгагчаар ажиллаж байхдаа хууль зөрчин БНХАУ-ын иргэн Бао Мен /Вао Ming/-ээс 2013 оны тавдугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдан аваад, үлдсэн 5.000.000 төгрөгийг нь төлөөгүй байна. Иймд УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ.
 
Тэрбээр хилийн хориг тавигдсан үеэр БНХАУ-ын иргэн Лиан Хайжин (Lian Haijang)-r 2015 оны есдүгээр сарын 29-ний өдөр, Яанг Рунгхуй (Yang Runghui), Жөнг Линг Шиао (Zhing Ling Xioa) нарыг 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдээллийн санд бүртгэхгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй Д урьд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны наймдугаар сарын 09-ний өдрийн 216 дугаар шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйпийн 3 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг мөн хугацаагаар ял хойшлуулж байсан аж. 
 
Тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "2015 оны есдүгээр сард БНХАУ-ын иргэн Бао Мен над руу залгаад мөнгөө нэхсэн. Мөнгийг нь өгөх боломжгүй байна гэж хэлсэн чинь Хятад улсын гурван иргэнийг Монголоос оруулаад өгвөл үлдэгдэл мөнгөө авахгүй гэж хэлсэн. Эхний хүнийг нь есдүгээр сард хилээр гаргаад, дараагийн хоёр хүнийг нь арваннэгдүгээр сард гаргасан” гэжээ. Гэрч Бао Мин мэдүүлэхдээ: "... БНХАУ-д үйлдвэрлэсэн "Bieben” маркийн ачааны машиныг 24 сая төгрөгеөр зарсан. Ямар нэг гэрээ байгуулаагүй. Тухайн үедээ 18 сая төгрөгийг нь бэлнээр авсан. Үлдсэн мөнгийг нь яваандаа төлөхөөр амаар тохиролцсон. Би энэ гурван иргэнийг шалгаад, Монгол Улсаас гаргаад өгөөч гэж гуйсан. 
 
Д-аас ийм асуудал байна, явуулчихаж болох уу гэж асуусан. Тэгээд машины үлдэгдэл төлбөрөө дуусгая гэхэд Д зөвшөөрч, 2015 оны есдүгээр сарын 29-нд Лиан Хайжин ирсэн. Монгол Улсад хамтран ажиллаж байсан хүнтэйгээ маргаантай байгаа. Цаад хүн нь Монголоос явуулахгүй байна гэсэн. Нөгөө Яанг Рунгхуй, Жөнг Линг Шиао нар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсаас гарч ирсэн” гэжээ. Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь баримтаар нотлогдсон байна. Хээл хахууль авч, хятад иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлсэн Д-г хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль бусдаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. 
 
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1 дэх хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар болжээ.
 
Б.ЦЭЦЭГ
Эх сурвалж: 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?