📅

Өнөө маргаашаа аргацааж амьдарч буй ард түмнээр Монголчууд тодорлоо

🕔 2016/07/28 14:15

Өнөө маргаашаа аргацааж амьдарч буй ард түмнээр Монголчууд тодорлоо

 

АНУ-ын алдарт "Тайм” сэтгүүлээс Монголчуудын хувьд ихээхэн эмгэнэлтэй нэгэн мэдээлэл цацлаа. Тус сэтгүүлээс "Дэлхийн хамгийн өртөг өндөртэй 10 орон” болон "Дэлхийн хамгийн өртөг багатай 10 орон”-ыг танилцуулав. Тэгэхэд Дэлхийн хамгийн өртөг өндөртэй 10 орны жагсаалтад Монгол Улс Японы дараа хоёрдугаарт бичигдэв. Нэг талаас ийм ч нөгөө талаас Монгол Улс тун удахгүй Японы өмнө гишгэхэд ойрхон байна. Учир нь Японд иргэдийн цалин өндөр. Харин манайх хөгждөггүй "африк” цалингаар хөгжингүй Европ шиг амьдрахыг хичээдэг. "Тайм” сэтгүүлээс Улаанбаатарт амьдрах зардал Нью-Йорк хотынхтой яг ижил хэмээн жиргэв.Мэдээж Нью-Йоркийн дундаж  цалин Улаанбаатарын дундаж цалингаас хамгийн багадаа 10 дахин их байдаг. Гэхдээ Улаанбаатарын жирийн иргэн өдөртөө авдаг 10-20 мянган төгрөгийн орлогоороо Нью-Йорк хотын амьжиргааны түвшингээр амьдардаг. Сонирхуулахад, дэлхийн 112 орныг хамруулсан амьжиргааны өртгийн судалгаагаар, Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 орноор:

  1. Япон
  2. Монгол
  3. Сингапур
  4. Кувейт
  5. Исланд
  6. Норвеги
  7. Гана
  8. Швейцарь
  9. Хонконг
  10. Багамын арлууд тодров.

Харин хамгийн өртөг багатай орноор:

  1. Өмнөд Африк
  2. Энэтхэг
  3. Косово
  4. Саудын Араб
  5. Казахстан
  6. Замби
  7. Оман
  8. Парагвай
  9. Чех
  10. Македон тодорчээ.

"Тайм” сэтгүүлийнхэн амьжиргааны өртгийг тодорхойлдог иргэдийн худалдан авах чадвар, орон сууцны түрээсийн үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнэ, үйлчилгээний хөлс зэргийг харьцуулан дээрх дүгнэлтээ хийжээ. Тэгэхэд АНУ-ын хамгийн өндөр өртөгтэй ч хамгийн өндөр цалинтай Нью-Йорк хотын юмны үнэтэй дэлхийн хамгийн бага цалинтай Монгол Улсын нийслэл хотын юмны үнэ эн зэрэгцсэн байна. Гэхдээ Улаанбаатарын хотын юмны үнэ Токио хотынхыг даваагүй гэнэ лээ.  Эндээс Япончуудаас бага цалинтай ч тэдэнтэй юмны үнээрээ өрсөлдөж амьдарч буй Монголчуудыг өнөө маргаашаа аргацааж амьдарч буй ард түмэн гэлтэй. Нөгөө талаас үүнд баян хоосны ялгаа туйлдаа хүрч байгаа байдал болон жирийн иргэд нь баячуудынхаа хөлд чирэгдэж амьдардаг, юмны үнэ хөөрөгддөг зэрэг байдал ихээхэн нөлөөлсөн байх.

Төгс

Ugluu-logo-7-1


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?