Газарт хөдлөлтийн улмаас нурах эрсдэлтэй барилгуудад шалгалт хийжээ
🕔 2015/10/05 10:57
Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 70 км-ийн зайд орших Нийслэлийн Налайх хотын 6 дугаар хорооны Гүнжийн сүм гэдэг газарт/У-107014’ Ө-48005’/ энэ сарын 3-ны өдрийн 17:30:00 цагт 3.5 магнитуд, 17:30:58 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2 удаагийн давтамжтайгаар болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол гараагүй талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Налайх дүүргүүдийн нурах магадлалтай 25 барилга байгууламжид үзлэг шалгалтыг зохион байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл, ан цав, цууралт илрээгүй байна.
Р.Улам