📅

Засгийн газар 4 сайдаа хүлээн авах нь

🕔 2016/07/26 15:05

Засгийн газар 4 сайдаа хүлээн авах нь

 

Ажилдаа шуурхайлан орсон Засгийн газраас дөрвөн сайдын нэрийг АТГ-аас мэдүүлсэн тодорхойлолтын дагуу түр түдгэлзүүлсэн. Учир нь сайдад нэр дэвшигчид тус тусын салбартаа үйл ажиллагаа явуулдаг хувийн болон хувь оролцоотой компанитай учраас ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн үзжээ. Энэ нь нэг талаасаа хууль ёсны зөв зүйл ч гэлээ нөгөө талаасаа өнөөх ардчилсан ёс,хүний эрх энэ тэрээ зөрчсөн юм шиг. Тодотговол, сайдад нэр дэвшигч Базарын дүү Болд бизнес эрхэлдэг, хувьдаа компанитай бол нөхөр Базар сайд болохгүй юмбайна. Үүнээс харвал Болд гэх хувь хүний эрх, Базар гэх хувь хүний эрх тэрчигтээ зөрчигдөж байна. Түүгээр ч зогсохгүй Базар, Болд нарын гэр бүл үрхүүхдийн эрх ч давхар зөрчигдөнө. Ардчилсан нийгэмд ийм зүйлээр хөөцөлдөх нь илүүц ч юм шиг. Гэхдээ энэ бол хууль учраас яах ч арга алга. "Хүн тэнгэрийн дортөрж хуулийн дор аж төрдөг” биз дээ.

       Тэгвэл Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмонгийн охин ээжийнхээ, өвөөгийнхөө, өндөр өвгийнхөө мэргэжлийг өвлөсөн дөрөвдэх үеийн эмч учраас мэргэжлийнхээ дагуу найз нартаа зөвлөх замаар шүдний эмнэлэг байгуулсан аж. Гэтэл "ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн заалтад Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч ээж нь багтчихлаа. Дөрөв дэх үеийн эмч хүн хувьсгалын болон хувийн хэвшилд ямар нэг үйл ажиллагаа явуулж болмоор санагдана.

      Гэхдээ хууль нь ийм хойно яалтай ч билээ.Харин албан мэдээлэл сөхвөл сайдад нэр дэвшигч Ж.Цолмонгийн охинд өнөөдөр энээмнэлэг хууль ёсоор ямар ч хамаарал алга. Албан ёсны улсын бүртгэл шүүсэн ч огтхамаагүй. Түүний охин энэ эмнэлэгт оролцоотой байсан хувийг тухайн үеийн хамтрагчид нь өөр дээрээ хууль ёсны болгоод авчихаж. Тэгэхээр Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчийн охинд ямар нэгэн хувийн болон хувьсгалын эмнэлэгт оролцоо байхгүй гэдгийг хуульчид тайлбарлаж байна. Энэ мэтчилэн сайдад нэр дэвшигч Д.Өнөрболорч ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, тэрбээр "хувьдаа барилгын компанигүй, барилгынчиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй нэгдмэл ашиг сонирхолгүй, зөвхөн гэрээний дагуу төслүүдийг удирдаж ажилладаг” хэмээсэн тайлбарыг хуульчид өгсөн байна лээ.

      Сайдад нэр дэвшигч Ж.Цолмонгийн охины хувьд ч хуульчийн зүгээс ийм байр суурийг өгч байна. Тэгэхээр сайдад нэр дэвшигчдийн хувьд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил алга. Нийгэм эдийн засгийн чамгүй бэрхшээл дунд байгуулагдаж байгаа Засгийн газрын сайдуудыг гүйцээн томилж ажилд нь оруулах нь юу юунаас чухал байна. Салбараа мэддэг туршлага бүхий хүмүүсээ хурдхан ажилд нь оруулж хямралаас гарах гарцаа хайсан нь дээр болоод байна. Нөгөө талаар жендерийн асуудал ч яригдаж, энэ тухайд улс төрийн хүчнүүд мөрдөж эхэлсэн. Тиймээс МАН энэ удаа Засгийн газарт гурван эмэгтэй сайдтай байхаар тусгасан. Харин одоогийн байдлаар ганцхан эмэгтэй Д.Оюунхорол тамга тэмдгээ гардаж аваад байгаа бол хоёрыг нь түр түдгэлзүүлсэн. Тухайлбал,Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмонгийн хувьд энэ квотыг авах ёстой хүний нэг учраас МАН нэрийг нь дэвшүүлсэн. Тэр бол салбарынхаа асрагчаас  дэд сайд хүртэл үнэлэгдэн ажиллаж байсан туршлагатай нэгэн учраас салбарынхан ч халуун дотноор хүлээж авахаа илэрхийлсэн юм.   

Яахав, дээрх хүмүүсийг сайдад томилоход хууль ёсоор "ашиг сонирхлын зөрчил” үүсч болзошгүй гэх үүднээс түр түдгэлзүүлээд байв. Одоо харин тэдэнд ийм зүйл алга. АТГ-аас ч энэ тухайд хариу өгөх байх. Тэгэхээр "мэргэжлийн” Засгийн газар хууль ёсны сайдуудаа хүлээж аваад ажилдаа орох л үлдлээ. Олон талаасаа хууль ёсны Засгийн газар байгуулах гэж зүтгэж байгаа эрх баригч намыг буруутгах аргагүй. Харин одоо бүх зүйлийг хууль ёсны хүрээнд эхлүүлэх ажил л үлдлээ.

 А.Сандаг

http://deed.mn/postview/4770

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?