Дархан-Уул аймгийн Засаг даргаар С.Насанбатын нэрийг дэвшүүллээ
🕔 2016/07/20 12:47
Өчигдрөөс эхлэн аймгуудын Засаг даргын нэрс эхнээсээ тодорч эхэлсэн байгаа. Өнөөдөр Дархан-Уул аймгийн ИТХ-аар аймгаа удирдах даргад нэр дэвшиж байгаа хоёр хүнд санал хураалт явуулжээ.
Нийт 33 төлөөлөгчөөс 17 хүний саналыг хуучин Засаг дарга С.Насанбат, 16 хүний саналыг Б.Азжаргал авчээ. Ингээд олонхи буюу 17 хүний санал хураалтаар С.Насанбат аймгийн Засаг даргад нууц санал хураалтаар ялалт байгуулав.Одоо энэ хүнийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат батламжлах л үлдэв.
О.Сайхан
скачать dle 12.0