📅

Жессика Алба: Миний нэр алдар нөхрийг минь бухимдуулдаг

🕔 2016/06/24 17:55

Холливуудын нэрт жүжигчин Жессика Алба "In Style” сэтгүүлийг чимэхээс гадна ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.  

 

 

-"In Style” сэтгүүлийг та халуухан зургуудаар чимлээ?

 

-Тийм ээ. Зун цаг бүх бүсгүйчүүд гайхалтай харагддаг. Эдгээр бүсгүйчүүдийн дунд би багтаж буй учир энэ удаагийн зургийн утгаа халуухан бас сэрүүхэн мэдрэмж төрүүлэхийг хүслээ. 2010 оноос хойш бикинитэй зургаа сэтгүүлд нийтлээгүй байна. Тиймээс их сайхан байна.

 

-Сэтгүүлд гарсан зургуудаа их сайн сайхан юм аа. Гэхдээ сэтгүүлчид таны бикинитэй зургийг сонин, сэтгүүлдээ нийтэлдэг. Энэ бүхэн хэцүү байдаг уу?

 

-Би тоглосон киногоо сайн санадаг. Би мэргэжилдээ үнэнч байхыг хүсдэг. Би чимсэн сэтгүүлээ хадгалдаг. Дараа нь иймэрхүү төрлийн санал ирэхэд адилхан зураг гаргахаас сэргийлдэг. Тиймээ багаасаа их сайн зохион байгуулалттай өссөн. Хэдий би олон туслахтай ч эдгээр асуудалдаа хүртэл анхаарлаа хандуулах дуртай. Хэвлэлүүд миний амьдралд хөндлөнгөөс оролцож эхлэхэд надад таагүй санагддаг байсан. Гэр бүлтэй болсны дараа би жинхэнэ утгаараа дагуултай болсон. Би бусад шиг хэвлэлийнхэнтэй муухай харьцахаас болгоомжилдог. Гэхдээ гэр бүлээ хамгаалахын тулд би араатнаас дутахааргүй зан гаргаж чадна.

 

 

-Та хоёр охинтой. Таны бүтээсэн дүрүүд ихэвчлэн хүчирхэг бас халуухан байдаг. Тэдэнтэй хамт кино үзэхэд өөрийнхөө бүтээсэн дүрээсээ ичих тохиолдол гарч байсан уу?

 

-Мэдээж хэрэг. Амралтын өдөр ихэвчлэн гэр бүлээрээ бид "Гайхамшигт дөрөв” киног үздэг. Би тэдэнд ойлгуулсан учир бусад киног үзэхийг тийм ч их шаарддаггүй. Гэхдээ надад болгоомжлол их хэрэгтэй байдаг. Би эх хүн. Хэдий би уран бүтээлч гэсэн ч хүүхдүүдийнхээ сэтгэлд таагүй мэдрэмж хийхээс эмээдэг.

 

-Ээж болсноор таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв. Та ээж гэх бодлоор ирж буй саналуудад хүртэл цензуур тавьдаг болсон уу?

 

-Бага зэрэг. Хүүхдүүдийнхээ уран бүтээлч сэтгэлээг багаас нь хөгжүүлэхийг би хүсдэг. Тэд сайхан амьдрах, эрүүл байх хэрэгтэй. Ээж болсон минь хамгийн гайхалтай мэдрэмж.

 

-Таныг ямар нэгэн алдартай эсвэл асар их хөрөнгийн эзэнтэй гэрлэнэ хэмээн таамагладаг байсан. Гэтэл олны танил бус залуутай гэр бүл болсон. Каш таниар их бахархдаг санагддаг. Мөн алдахаас их эмээдэг харагддаг. Гэхдээ энэ миний л бодол?

 

-Би ч гэсэн түүнийг бас гэр бүлээ алдахаас айдаг. Мэдэхгүй юм хэрвээ нэгэн алдартай залуу миний сэтгэлийг Каш шиг татсан бол би ч гэсэн түүний эхнэр болсон байхыг үгүйсгэхгүй. Харин Каш та бүхний таамаглаж байсан эрчүүдээс урьтаж миний зүрх сэтгэлийг булаасан.

 

 

-Түүний юу нь таны сэтгэлийг татав?

 

-Тэр үнэхээр гайхалтай залуу. Бүсгүй хүний сэтгэлийг татахын тулд цонхон доор нь дуулж, сарнай шиддэг Испаничуудын зан түүнд байдаг. Намайг үргэлж баярлуулдаг нь гайхалтай бас дур булаам. Тэрний минь инээмсэглэл гайхалтай.  "Гайхамшигт дөрөв” кинонд тоглож байхад Каш найруулагч Тим Сторигийн туслахаар ажиллаж байсан. Тэгэхэд л анх харж билээ. Санамсаргүйгээр би түүний автомашинд суусан юм. бид 20 минут орчим л хамт байсан. Гэхдээ тэрхүү уулзалтын дараа Каш миний сэтгэлээс гарахаа больсон. Би эхэлж алхам хийсэн. Хэдий би түргэтсэн ч алдаагүй.

 

-Таны нэр хүнд Кашийг бухамдуулдаг уу?

 

-Үгүй.

 

-Гэхдээ эрчүүд өөрөөс нь илүү ашиг олдог бас нэр хүндтэй эхнэртэй байхыг хүсдэггүй?

 

-Каш бид хоёр энэ асуудлаар хангалттай ярилцсан. Гэхдээ бидний харилцаа анх эхэлж байхад миний нэр алдар нөхрийг минь бухимдуулдаг.

 

-Таны өнгөрсөн үеийг эргэн  сануулахыг хүсдэг хүмүүс их байна?

 

-Тиймээ. Би алдаа гаргаж явсан. Өнгөрсөн үеийг минь мартаасай хэмээн хүсдэг.

 

-Ямархуу төрлийн дүрийг бүтээхийг хүсч байна?

 

-Тайзан дээр гармаар байна. Дуучин болмоор байна. Би ч гэсэн Рианна шиг дуучин болмоор байна.

 

-Уран бүтээлд тоглосон орлогоосоо их орлогыг та "The Honest” брэндээс олж байгаа. Бизнес хатагтай байх ямар байна?

 

-Өрсөлдөөнт нийгэмд оршин тогтнох амаргүй гэдгийг ойлгож байна. Би ашгийн төлөө энэ замыг сонгоогүй. Зүгээр л ээжүүдэд хэрэгтэй зүйл бий болгохыг хүссэн. Жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн гэж байгаа бүтээгдэхүүнүүд үнэндээ бүгд хиймийн гаралтай байдаг. Хүүхдүүдийн бүтээгдэхүүн мөн адил. Тэд хэрэглэгчдээ хуурч байгаа нь надад таалагдаагүй учир би өөр салбарт хүчин зүтгэхийг хүссэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг   Shuud.mn    Линк: http://www.shuud.mn/content/read/470134.htm 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?