Анжелина Жоли Лондоны эдийн засгийн сургуульд багшилна
🕔 2016/06/06 15:39
Лондоны эдийн засгийн сургуулийн дамжаанд багшлах урилга хүлээн авснаар Анжелина Жоли 41 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Тэрбээр 1975 оны зургадугаар сарын 4-нд төржээ.
скачать dle 12.0
Манай сургуульд эмэгтэйчүүд болон энх тайван, аюулгүй байдлын сэдвээр явуулах магистрын сургалтад Холливудын од жүжигчин Анжелина Жоли зочин багшаар ажиллана гэж Лондоны эдийн засгийн сургууль мэдэгдлээ.
Уг сургалт 2017 онд эхэлж, нэг жил үргэлжилнэ.
Тэрбээр одоо "Эхлээд тэд миний аавыг хөнөөсөн: Камбож охины дурсамж” болон "Тэжээгч” гэсэн хоёр киногоо дэлгэцэнд гаргахаар ажиллаж байгаа ажээ.
Хэдэн жилийн өмнөөс түүнийг хүний эрхийг хамгаалагч, НҮБ-ын дүрвэгчдийн төлөөх сайн санааны элч гэдгээр нь олон нийт мэдэх болсон билээ.
Тэрбээр мөргөлдөөн болж буй бүс нутгууд болон дүрвэгчдийн хуарангуудад очиж, хүүхэд, эмэгтэйчүүдийн ахуй байдалтай байдалтай танилцан, тэдэнд тусалсаар иржээ.