📅

Хүүхдийнхээ төрсөн өдөрт 100 мянган фунт зарцуулав

🕔 2016/06/06 11:40

Боксын тамирчин Амир Хан, түүний эхнэр Фаряаль нар Ламайса охиныхоо хоёр нас хүрсэн төрсөн өдрийг тун тансаг тэмдэглэжээ. Ингэхдээ тэд 100 мянган фунт стерлинг зарцуулж, олны нүдийг орой дээр нь гаргаад байна. Хатагтай Хан охиныхоо төрсөн өдрийн үдэшлэгийг бүтэн гурван сар бэлтгэж, Уолт Диснейн гүнжүүд, Пеппа гахай, балетийн бүжигчин гээд нийт 250 гаруй зочин урьсан аж. Ламайса охины хоёр насны төрсөн өдөр нь Амир Ханы шүтэн биширдэг Болтон Вандерерс хөлбөмбөгийн клубын төрөлх хотод болжээ.

Өдгөө 29 настай супер од тамирчин Амир Хан Хеллоу! сэтгүүлд өгсөн ярилцлагадаа охиныхоо төрсөн өдрийн талаар ингэж ярив. "Би охиныхоо төрсөн өдрөөр гэртээ орж ирүүтэй манай эхнэр ямар гайхалтай зүйл хийгээ вэ гэж бодсон шүү. Тэмцээний бэлтгэлтэй байсан болохоор төрсөн өдрийн үдэшлэг хийх ажилд оролцож чадаагүй юм. Охины минь төрсөн өдрийг хийхэд зарцуулсан сохор зоос бүр хэргээ бүтээсэн" хэмээв. Харин хатагтай Хан охиноо 16 нас хүртэл дахин ийм сүр дуулиантай төрсөн өдөр тэмдэглэхгүй гэж ярьсан байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?