📅

Хэн хэн, хаана нэр дэвших вэ: Дархан-Уул аймаг

🕔 2016/05/30 11:24

 

Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссантай холбоотойгоор манай сайт хэн, хэн хаана нэр дэвшихийг та бүхэндээ багцлан танилцуулж байна. Бид танилцуулах хамгийн эхний тойргоороо ширүүхэн өрсөлдөөн өрнөх нөхцөл байдал бүрдээд буй Дархан-Уул аймгийн 43, 44, 45 дугаар тойргийг сонгож авлаа.

43 дугаар тойрогт:

Дарханы энэ тойрогт хамгийн "халуухан тулаан” болох бололтой. МАН-аас Б.Баттөмөр нэр дэвшиж байгаа бол АН-аас саяхан МҮАН-аас орхиж АН руу орсон М.Сономпил нэр дэвшихээр болсон. Тэгвэл МАХН-аас мөн л саяхан намаа сольсон УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нэр дэвшихээр бүртгүүлжээ. Үүн дээр нэмэгдээд "Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Хөдөлмөрийн баатар, жүдо ч Х.Цагаанбаатар нэр дэвшихээр болов. Ингээд хамгийн хүчтэй өрсөлдөгчид зүй ёсоор тооцогдож буй УИХ-ын С.Ганбаатар нэр дэвшихээр шийджээ. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Эх Орончдын Нэгдсэн Намын бага хурал, Хамаг Монгол Хөдөлмөрийн Намын "Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс нэр дэвшихээр болжээ.

44 дүгээр тойрогт:

Дарханы дараагийн тойрог болох 44 дүгээр тойрогт МАН-аас  Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан нэр дэвшихээр болжээ. Тэрбээр Дарханы унаган хүүхэд бөгөөд ажил амьдралынхаа гарааг эндээс эхэлсэн гэдгээ онцолж байдаг нэгэн. Тиймээс түүнийг Дарханчууд нь дэмжих магадлал хамгийн өндөр гэнэ. Банк, санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрбээр өнгөрсөн 2010 оноос хойшоо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Дараагийн нэр дэвшигч бол АН-ын Н.Мөнхдаш юм. Дарханы АН-ын дарга, араасаа байнга хэл ам дагуулж суудаг ах дүүсийн нэг болох Н.Мөнхдаш энэ тойрогт нэр дэвшихээр болжээ. Аймгийнхаа хурал дээр эсрэг намынхаа төлөөлөгч рүү салаавч гаргаж, намаа хоёр хуваасан гэх шүүмжлэлийг сонсож явсан тэрбээр ямартаа ч нутагтаа хүч үзэхээр ийнхүү шийдсэн бололтой. МАХН-аас Л.Мөнхсайхан, "Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслээс Ц.Ивээлт нар нар нэр дэвшихээр болжээ. Одоогийн байдлаар нэр дэвшигчдийн нэрс хараахан тодорхой болоогүй байна.

45 дугаар тойрог:

Энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нэр дэвшинэ. Нутгийн удирдлагыг нэлээд олон жил хийсэн түүнд Дарханчууд ам сайтай байдаг. МАН-ын бүлгийн дэд даргын үүрэгт ажлыг дөрвөн жил хийсэн түүнд энэ удаа нутгийнх нь иргэд итгэл хүлээлгэх болов уу. Түүнтэй өрсөлдөхөөр АН-аас ХХААЯ-ны сайд Р.Бурмаа нэр дэвшихээр боллоо. Сайд Р.Бурмаагийн хувьд олон дахин УИХ-д нэр дэвшиж байсан ч гарч чаддаггүй байсан. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар АН дотроо МоАХ фракцид орж тэндээс намынхаа жагсаалтын 10-д бичигдэн УИХ-д орж ирсэн юм. МАХН-аас энэ тойрогт Д.Араажав нэр дэвшинэ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?