З.Энхболд Л.Наранбаатараас айсандаа эрх мэдлээрээ далайлгав уу
🕔 2016/05/29 15:37
АН-ын бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын сонгуулийн аль тойрогт нэр дэвших нь тодорхой болов. Тэрээр Баянгол дүүргийн 70 дугаар тойргоос нэр дэвших бөгөөд түүнтэй нэг тойрогт өрсөлдөхөөр Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар таарчээ. Гэтэл Л.Наранбаатар Баянгол дүүргийн сонгуулийн 70 дугаар тойргоос иргэдийн гарын үсэг цуглуулах хуудсаа авах гэтэл тойргийн хороо нь хаалга үүдээ түгжээд алга болсон байжээ. Мөн онлайнаар бүртгэх Burtgel.mn веб сайт ч ажиллагаагүй болсон байна. Баянгол дүүрэгт иргэдийн гарын үсгийг цуглуулж, бие даан нэр дэвших боломжтой хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа аж. Энэ талаар Л.Наранбаатар өөрийн твиттер хуудсандаа бичсэн бөгөөд, "З.Энхболд, Л.Наранбаатартай өрсөлдөхөөс айсандаа бултаж, эрх мэдлээ ашиглан түүнийг нэг тойрогт дэвшүүлэхгүй болгож байна" хэмээн иргэд ярьж байна.
скачать dle 12.0