📅

Өмгөөлөгч Г.Батбаяр оффшортнуудын мөнгийг Монголд авчирна

🕔 2016/05/26 10:38

 
Оффшор бүсэд данстай гэх манай улсын 49 иргэний нэрс тодорхой болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү шуугиан маш хүчтэй тархаж, хүмүүсийн шүүмжлэлд өртсөн тул АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг оффшор данс нь илэрсэн хүмүүсийг шалгаж эхэлсэн бөгөөд гадаад руу нэвтрэх эрхийг нь хаагаад байгаа гэх мэдээлэл гарч байгаа юм. Тэгвэл нийгэмд заргачаараа алдаршсан өмгөөлөгч Г.Батбаяр мөн л тэднийг шалгуулахаар энэ сарын 11-нд Эрүүгийн цагдаагийн газарт ханджээ. Харин тус газраас өргөдлийг шалгаад улстөрчидтэй холбоотой хэрэг тул харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн аж.

Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр "Эрүүгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзалгүй, субъектийн харъяаллыг харгалзан Авилгатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэх нөхцлөөр шилжүүлсэн. Тиймээс ажлаа хийж байна гэж ойлгож байгаа. Шинээр хууль санаачлах гэж хугацаа алдах хэрэггүй. Оффшор данстнуудийн үйлдэлд тохирсон объектив шинжийг агуулсан эрүүгийн хуулийн зүйл ангиуд хангалттай байгаа. Иргэд АТГ-т нэмэлт баримтуудыг нэрээ нууцлан гаргаж өгөх боломжтой” гэжээ.

Мөн тэрбээр "Манай улсын санхүүгийн эргэлтэнд орж байдаг мөнгөний 40 хувийг аль нэг гадаад улсын дансанд аваачиж нуучихаар манай орны эдийн засгийн хүчин чадал сулран доройтож байна. Тэгэхээр оффшор дансанд байгаа иргэдийн мөнгийг яаралтай эх орондоо авчрах шаардлагатай. Саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Зоригт нар тус тусдаа 250 сая, 30 сая ам долларын данстай байна гэх мэдээлэл гарсан. Тиймээс мөрдөн шалгалтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай” гэсэн байна.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?