📅

УИХ ажлаа хийе

🕔 2016/05/17 12:35

 Сонгуулийн жил тохиолдож буйтай холбогдуулан, УИХ-ын нэгдсэн чуулган энэ сарын сүүлээр юм уу, ирэх сарын эхээр завсарлана. Үүнээс өмнө улстөрийн намууд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлах юм. Ингэснээр УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамжаа гаргаж, чуулганыг түр завсарлуулж, гишүүдэд тойрогтоо ажиллах боломж олгох учиртай. 

Гэхдээ  энэ удаагийн УИХ-д хийгээгүй ажил зөндөө байна. Хаврын чуулганаар нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн.

Тодруулбал, УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл ,Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан, УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн шагналын тухай хуулийн төсөл, Худалдааны тухай хуулийн төсөл,  Бусад... 

Эдгээр хуулиудын талыг нь ч хэлэлцэн батлаагүй байна. Хаврын чуулганы хийсэн ажлыг цөөн үгээр тодорхойлбол, цэцийн дүгнэлтийг тойрч баахан хэрэлдээд, сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулсан явдал. Тэгээд есөн гишүүн сууж байгаад Хууль сахиулах хүрээний хуулиудыг "машиндсан".  Ингэсгээд болчихож байгаа юм. Бас тойргоо хуваарилсан. 

Байнгын хорооны ирц бүрдэхгүй, хойшлох нь хэвийн үзэгдэл болсон. Тойрог хувиарлалтын асуудал дээр л Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын танхим дүүрэв. Бусад үед арайхийж ирц бүрдэхдээ, гишүүдийн тал нь өм цөм байхгүй. Баасан гарагт МАН-ын бүлэг орж ирээгүйгээс үүдэн чуулган завсарласан. Өнөөдөр мөн л ирц бүрдэхгүйд хүрээд байна. Гишүүд тойргоо авч үлдэх, тойрог хуваарлилт гэхчлэн олон асуудал дээр дотуур лобби ихтэй байгаа нь үнэн. Гэхдээ УИХ-ын үндсэн ажил нь хууль батлах билээ. 

Сүүлчийн чуулганаа хаана хаанаа нэр хичээн завсарлуулахын тулд  гишүүд ажлаа хийцгээе. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?