📅

Дарханы АН-ын гишүүд намын байрандаа өлсгөлөн зарлаж эхэллээ

🕔 2016/05/11 12:14

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид өнөөдөр өглөө 08.00 цагаас эхлэн улс төрийн өлсгөлөн зарлаж эхэллээ.

 

Тэд ийнхүү улс төрийн суулт зарлах болсон шалтгаан нь Дарханд болж буй АН-ын дотоод асуудалтай холбоотой бөгөөд З.Энхболдыг огцрохыг шаардаж буй юм байна. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 11.1 дугаар зүйл, 21.2 дугаар зүйл болон АН-ын хяналтын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03 тогтоол, дотоод сонгуулийн хорооны 08 дугаар тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж хууль бус дарга, дүрмийн бс намын хороо, хүчингүй хоёр тамгатай Н.Мөнхдашаар Дархан-Уул аймгийн АН-ыг удирдуулж оролцуулах болон Н.Мөнхдаш нь Дархан-Уул аймгийн АН-ыг төлөөлж төрийн сонгуульд оролцуулахаар итгэмжилсэн байгааг нь эсэргүүцэж байгаа аж. Тиймээс АН-ын дарга З.Энхболдыг  хууль бус даргыг итгэмжилсэн нь огцрох үндэслэл болно гэж тэд үзэж байгаа ажээ.

 

Мөн тэд намаа удаа дараа ялагдуулж, дотор нь хагалан бутаргаж яваа Н.Мөнхдашийг "Эрх чөлөөний одон"-гоор шагнасан нь огцрох үндэслэл болно гэж үзжээ. Үүнээс гадна Дарханы АН-ын дарга О.Баярсайханыг зодож 4.1 жилийн ял авч явсан хүнээр удирдуулах гэж байгааг нь мөн эсэргүүцэж байна хэмээн танилцууллаа. Хамгийн ноцтой нь хууль бус намын дарга, дүрмийн бус намын хороо, хүчингүй хоёр тамгатай намын хороогоор ҮЗХ-ны гишүүний сонгуулийг явуулж Шонхор фракцийн гаралтай Дарханы бус 4 хүнийг ҮЗХ-ны гишүүнээр сонгогдсон мэтээр танилцуулж байгаа нь огцрох үндэслэл болно гэжээ.

 

Тиймээс тэд З.Энхболд даргаасаа дараах гурван зүйлийг шаардаж байгаа ажээ.

 

Үүнд:

 

1. Хууль бус итгэмжлэлээ хчүингүй болгох

 

2. Хууль бус ҮЗХ-ны сонгуулийг хүчингүй болгох

 

3. Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд Дархан-Уул аймгийн ардчилсан намын маргаантай асуудлыг шийдвэрлэх.

 

 

 

Хэрвээ уг шаардлагыг нь хүлээж авахгүй бол Дархан-Уул аймгаас гишүүд дэмжигчдийг нэмж ирүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?