📅

ХҮНИЙ АМИЙГ ХӨНӨӨГӨӨД, ШАТААСАН ХЭРЭГ ГАРЛАА

🕔 2016/05/05 13:10

 Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Булгийн тохой” гэх газарт 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шатсан цогцос байна гэх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хэргийн газар цогцосыг хэзээ авчирч шатаасан болохыг тогтоохоор биечилсэн сурвалжлага явуулахад 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цогцос уг газарт зүүн гар нь байхгүй, шатсан байдалтай байсныг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо "Шувуун фабрик”-д оршин суух хаягтай иргэн Д нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Цогцос нь 40 орчим насны, эрэгтэй, үүдэн шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 167-175 см өндөртэй.

Хохирогчийг хэн болохыг тогтоохоор Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа тул 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гэрээсээ гараад сураггүй алга болсон хүмүүсийн талаархи мэдээллийг 99067534, 99054200 дугаарын утсаар мэдэгдэх буюу Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газарт биеэр ирж мэдэгдэнэ үү.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?