📅

ЦАРАЙГАА ЦАГААН БАЙЛГАЯ ГЭВЭЛ ҮҮНИЙГ УНШААРАЙ

🕔 2016/05/04 10:07

 Хятадын эртний "Хуандигийн дотоод судар”-т "таван цул эрүүл бол царай зүс гоо сайхан болж чадна” хэмээн дурджээ. Үүнээс үзвэл хүн хоол ундаа зохицуулж чадвал гоо сайхан байна гэдгийг эрт дээрээс хүмүүс мэддэг байжээ.

Иймээс сайхан явах хүсэлтэй бүсгүйчүүд оо энгэсэгт биш харин хэмжээтэй, бэлтгэлтэй, сонголттой хооллох хэрэгтэй. Таван цул эрүүл бол гоо сайхан болж чадна. Таван амт, таван өнгө нь хүний биетэй холбоотой, иймээс хоол хүнсний таван амт таван өнгөөр дамжуулж хүний гоо сайхныг зохицуулна. Тухайлбал,

  • Хөх өнгө элэгтэй холбоотой. Исгэлэн амт элгэнд ордог болохоор царай нь хөхөрч байгаа хүн хөх өнгөтэй буюу исгэлэн амттай зүйлийг бага хэрэглэвэл зохино.
  • Улаан өнгө зүрхтэй холбоотой. Гашуун амт зүрхэнд орох тул царайгаа улаа бутруулъя гэвэл улаан өнгийн гашуун амттай зүйл, тухайлбал улаан лооль, жүрж, улаан алим идвэл зохино.
  • Шар өнгө дэлүүтэй холбоотой. Чихэрлэг амт дэлүүнд ордог учир гоо сайхан болоход шар өнгө дутагдаж байвал шар өнгөтэй, чихэртэй хоол, тухайлбал улаан лууван, өндөгний шар зэрэг идэх хэрэгтэй.
  • Цагаан өнгө уушигтай холбоотой. Халуун амт уушигт орох болохоор царайгаа цагаан байлгая гэвэл байнга цагаан өнгийн халуун хоол идвэл зохино. Тухайлбал, сүү, буурцгийн зутан гэх мэт.
  • Хар өнгө бөөртэй холбоотой. Шорвог амт бөөрт ордог болохоор бараан царайтай хүмүүс хар өнгийн, давс ихтэй хоол бага идвэл зохино.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?