📅

Вакцинжуулалтанд хамрагдах иргэдийн судалгааг гаргажээ

🕔 2016/04/26 15:44

Шарын гол сумын ЭМТөвийн  халдвартын тасагт энэ сарын 25-ны өдрийн байдлаар 5 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тус суманд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нийт 163 тохиолдол бүртгэгдсэн. Нэмж бүртгэгдсэн өвчлөл одоогоор байхгүй байна.

Сумын эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх үзлэгийг хуваарийн дагуу хийж цэцэрлэг, сургуулиудыг бүрэн хамруулжээ.

 Шарын гол суманд өрхийн судалгаагаар улаанбурханы вакцинжуулалтанд хамрагдах 18-30 насны 1444 хүн байна. Үүнээс тухайн хаягт байнга оршин сууж буй хүн амын судалгааг нягтлах ажлыг өрх тус бүр зохион байгуулж байна. Учир нь уг насны бүлэгт оюутан, өөр орон нутагт ажил эрхэлдэг хөдөлгөөнт хүн ам голдуу хамрагдаж байгаа тул судалгааг нарийвчлан гаргаж байгаа аж.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?