📅

Сонгуулийн хуулийг хөшигний ард шийдэхээр болжээ

🕔 2016/04/15 09:41

Улсын Их хурлын Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тохиролцоог хөшигний цаана Ардчилсан нам болон Монгол Ардын намынхан хийж байгаа бололтой. Эхний ээлжинд Улсын Их хурлын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон бөгөөд уг өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэх аж.

Өөрөөр хэлбэл оруулж ирсэн хуулийн төслийг шууд хэлэлцэнэ үг юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор МАН-ынхан завсарлага авахгүй гэсэн зохицуулалтыг ч асудлын хүрээнд оруулахаар зэхжээ.

Ингээд тохироо ёсоор хуулиа баталж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар намын жагсаалтаар орох 28 гишүүнийг тойргоос сонгодог болгох юм байна. Үүнээс 18 гишүүнийг Улаанбаатар хотоос сонгох бол үлдсэн 10 гишүүнийг аймгуудаас сонгохоор тооцжээ.

Хэдийгээр УИХ-ын 2003 оны тогтоолд Сонгуулийн хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй хэмээсэн боловч өнгөрсөн удаад хуулийг яаран батлахдаа тэрхүү заалтыг гээгдүүлсэн юм. Мөн олон улсын хүний эрхийн конвенцид нэгдсэн алхамд мөн сонгуулийн хуульд 6 сарын өмнө өөрчлөлт оруулна гэсэн амлалт ч зөрчигдөхдөө тулаад байгаа билээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?