📅

Сонгууль явуулахад бэлэн үү?

🕔 2016/04/11 09:48

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдийнхээс зардал нь багассан ч санал өгөх иргэдийн тоо болоод ажиллах хүний тоо нэмэгдсэн гэдгийг албаныхан онцолж байгаа. Тэгвэл сонгуулийн   талаарх 24 баримтыг хүргэж байна.  

Баримт 1. Энэ жилийн сонгуулийг 16.4 тэрбум төгрөгөөр явуулна.

 

Баримт 2. 2.5 тэрбумыг автоматжуулсан машин, системд зарцуулахаар тооцоолсон байна.

 

Баримт 3. Харин 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэхэд зарцуулах аж. Энэ удаагийн УИХ-ын сонгууль аймгийн сонгуулиуд хамт явагдах тул саналын хуудасны тоо мөн нэмэгдсэн.

 

Баримт 4. 2012 онд нэг талдаа сонгуулийн хуудас бичигддэг байсан бол 2016 онд УИХ, аймгийн сонгууль гээд саналын хуудасны хоёр талд бичигдэх юм. Ингэхээр зардал нэмэгдэж байгаа. Энэхүү зардал нь өмнөх сонгуулиас 400 гаруй сая төгрөгөөр бага мөнгө юм байна.

 

Баримт 5. Сонгуулийн насны хүний тоо нэмэгджээ. 2012 онтой 2016 оныг харьцуулахад сонгуулийн насны хүний тоо 146 мянгаар нэмэгджээ.

 

Баримт 6. Энэ жил сонгуулийн хэсгийн тоо ч нэмэгдсэн байна. Тодруулбал, 1905 хэсэг байсан бол одоо 2091 хэсэг болж байгаа юм.

 

Баримт 7. Хэсгийн тоо санал авах хүний тоо нэмэгдээд ирэхээр штабад ажиллах хүний тоо 5000 нэмэгдэж байгаа аж.

 

Баримт 8.  Автоматжуулахтай холбоотой 2.5 тэрбум төгрөг байгаа. Учир нь дөрвөн жилийн өмнөх сонгуулийн хар машины баттерей дууссан тул сэлбэг цэвэрлэгээний материалыг авахаар ийнхүү төсөвлөжээ.

 

Баримт 9. УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д хүргүүлээд байгаа аж.


Баримт 10.   Мөн сонгуулийн ажилтнуудын мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг нийслэл, дүүргүүдэд хийсэн байна.

 

Баримт 11. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 30 гаруй журмыг боловсруулжээ.

 

Баримт 12. Хуульд зааснаар нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд ирүүлэх ёстой. Энэ нь дөрөвдүгээр сарын 30-наас өмнө гэсэн үг.

 

Баримт 13. Тиймээс энэ сардаа нам, эвсэл хурлаа хийж, сонгуульд оролцох шийдвэрээ гаргана. Мөн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, үндэсний аудитын газраар хянуулах ажлаа зохион байгуулна.

 

Баримт 14. Бие даан нэр дэвших хүмүүсийн хувьд санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө нэрээ дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж долоо хоногийн хугацаанд дуусгана. 5 сарын 5-наас 11-ний хооронд гэж ойлгож болно.

 

Баримт 15. Сонгуульд өрсөлдөх намууд сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан 10 төрлийн баримт бичгийн хамт СЕХ-нд ирүүлэх ёстой гэнэ. Эвслийн тухайд эдгээр 10 төрлийн баримтаас гадна эвслийн гэрээ, эвсэл байгуулах тухай шийдвэр, хуралдааны тэмдэглэлээ хавсаргах ёстой аж.

 

Баримт 16. Намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа анхаарах хэдэн зүйл бий. Тухайлбал мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, уул уурхай болон бусад салбарын орлогоос болон улсын төсвөөс иргэдэд хувь хишиг хүртээхүнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр иргэдэд үйлчилгээ үзүүлэхажлын байранд зуучлах зэрэг асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг хориглосон.

 

Баримт 17. Нам, эвсэл, бие даагчид нь мөрийн хөтөлбөртөө Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлсэн байна. Нийцэж байна уу үгүй юу гэдгийг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна.

Баримт 18. СЕХ нь сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч нягтлан шалгаад 5 хоногт багтаан Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэж бүртгэх, эсэх тухай шийдвэр гаргана.
 

Баримт 19. Тэгвэл сонгуулийн тухай хуульд бүртгэхээс татгалзах зургаан үндэслэл байдаг аж. Тухайлбал, бичиг баримт дутуу, эсхүл хуурамч, хуульд заасан хугацааг хожимдуулсан, сонгуулийнмөрийн хөтөлбөр нь хуулийн шаардлагад нийцээгүй, эвсэл байгуулахдаа хууль зөрчсөн гэх мэт. Хуулийн шаардлагын дагуу баримт, материалаа ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргаж Сонгуулийн ерөнхий хорооноос батламж олгоно.

 

Баримт 20. УИХ-ын долоо дахь удаагийн сонгууль хоёр сар гаруйн дараа болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд 2000 онд УИХ-ын сонгуульд хамгийн олон буюу 602 хүн нэр дэвшиж байжээ. Тэгвэл өнгөрсөн 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулахад 544 хүн нэр дэвшсэн тоо баримт байна.

 

Баримт 21. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам, эвсэл бий. Гуравхан сая хүн амтай манайд зуун ямаанд жаран ухна гэгчээр хэт олон нам байна гэдэг ч жил ирэх тусам шинээр нам, эвсэл, хөдөлгөөн байгуулагдсаар буй. Энэ хэрээр сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.

 

Баримт 22. 2012 оны сонгуулийн үеэр бүх нам, эвсэл нийт 37 тэрбум төгрөг зарцуулсан гэх судалгаа бий. Үүнээс Ардчилсан нам 15-16 тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй. Гэсэн ч сонгуулийн санхүүжилтийг ил тод бүрэн мэдүүлэхгүй байгаа учраас үүний цаана далд хэлбэрийн мөнгө эргэлдэж байсан гэж үздэг аж. Тиймээс улс төрийн нам, нэр дэвшигч сонгуульд оролцохын тулд санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ гэдгийг хуульд тодорхой тусгах ёстой байсан.

 

Баримт 23. Мөн нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая төгрөг байсныг шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулсан байна. Сонгуульд нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёсоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар тусгасан нь өмнөх хуулиас давуу талтай болсон аж.

 

Баримт 24. Манай улс өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн УИХ-ын сонгууль явуулсан. Ингэхдээсонгууль бүрт улсын төсвөөс зарцуулах мөнгөн дүн нэмэгдэж иржээ. Энэ удаагийн сонгуульд улсын төсвөөс 16.4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.

 

24tsag.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?