📅

“Ардын элч”-үүдийн өрсөлдөөн ширүүслээ

🕔 2015/11/21 16:46

Монгол орны 21 аймаг сум,хот суурин, гадаад дотоодод амьдран суугаа нийт Монголчууддаа цахим ертөрцөөр зочлон "Ардын элч”- ээ өөрөө сонгох боломжийг олгосон "Ардын элч”үндэсний рейтинг тогтоох судалгаа, санал асуулгаорон даяар өргөн хүртээмжтэй явагдаж байгаа.

Өмнөх сонгуулиудыг харж байхад сонгогчидод тухайн нэр дэвшигчдийн талаарх мэдлэг мэдээлэл бага байдаг, үүнийг нь "ашиглан” сонгуулийн өмнөх сурталчилгааны цөөн хоногт багтаан нэр дэвшигч өөрсдийгөө элдвээр рекламдах хандлага ажиглагддаг.

Тэгвэл "Ардын элч” онлайн санал асуулга нь ард түмэндээ "Ардын элч”-үүдтэйгээ дэлгэрэнгүй танилцах боломжийг нэг дор цогцоор шийдэж өгсөн нь давуу тал болжээ.

Өөрөөр хэлбэл иргэдэд тухайн сонгогчийн намтар түүх, ажлын туршлага, тэдний мэдээ мэдээлэлтэй нь нь танилцах гээд бүгдийг нэг дор цогцлоосон нь тус төслийн давуу тал юм.

"Ардийн элч” ард түмний санал асуулга Үндэсний хэмжээний 50, Залуу 50, Эмэгтэй 50, 21 аймаг, 9 дүүрэг тус бүрийн 5 шилдэг улс төрч, Ардын элчийг тодруулах гэсэн ангилалд хуваагдаж байгаа.

Түүнчлэн "Ардын элч” ард түмний санал асуулгад хэн бүхэн өөрийн дэмждэг улс төрчийг болон өөрийгөө дэвшүүлж болохоос гадна бусдыг дэмжих, санал өгөх зарчим нь ил тод, нээлттэй, шударга явагдаж байна.

"Ардын элч” ард түмний санал асуулга нь ирэх 2016 оны зургадугаар сард болох сонгуультай холбогдуулан улстөрчдийн чансааг тодруулах олон ажлын нэг бөгөөд иймэрхүү бусад рейтинг тогтоох судалгаануудаас ардчилсан байдлаараа эрхгүй ялгаатай аж. Тиймдээ ч энэ ажлыг хэвлэл мэдээллийн бараг бүх /мэдээллийн 50 сайт, өргөн сувгийн хоёр телевиз, Улаанбаатар хотын таван фм радио, өдөр тумын сони, хэвлэлүүд/ газар дэмжин оролцож байна.

Ийнхүү сонгогч, сонгогчдийн дунд өргөн цар хүрээтэй, шударга явагдаж байгаа тус санал асуулгын өрсөлдөөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

Мөн иргэд дэмжигчдийн санал өгсөн урьдчилсан дүнгээс анзаарч байхад залуу нэр дэвшигчдийн рейтенг илүү өсч байгаа нь өрсөөлдөөнийг улам ширүүсэхэд хүргээд байгаа аж.

Түүнчлэн тус санал асуулгад нэрээ дэвшүүлэн оролцож байгаа зарим нэр бүхий нэр дэвшигчдийн зүгээс IP changer ашиглан нэг айфи хаягнаас олон санал өгөхийг оролдох, цаашлаад www.ardiinelch.mn сайтыг хилийн чанадаас хакердах оролдогыг удаа дараа гаргасан байна.
Үүний улмаас "Ардын элч” ард түмний санал асуулгын зохион байгуулах хорооноос өнөөдрөөс эхлэн гадаад улс орнуудаас Ардын элч санал асуулгад оролцон нэр дэвшигчийг дэмжиж санал өгөх боломжгүй болгожээ. Ингэснээр гадаад улс орноос хакерийн программ ашиглан саналаа өсгөхийг оролдох явдлыг хязгаарлаж байгаа юм.

Иргэд та бүхэн www.ardiinelch.mnсайтаар зочлон амьдарч байгаа орон нутаг болон төрийн түшээ болж чадна хэмээн итгэж дэмжиж явдаг залуу, эмэгтэй улс төрчдөө дэмжиж саналаа өгөх боломжтой юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?